ЯПОНД ӨНДӨР НАСТНУУДЫГ ИРЭХ ОНООС ВАКЦИНЫ НЭМЭЛТ ТУНД ХАМРУУЛНА

2021-09-22  

Японд “COVID-19”-ийн вакцины гурав дахь тунг өндөр настнуудад ирэх оны эхэн үеэс тарьж эхэлнэ гэж тус улсын Вакцинжуулалтын асуудал хариуцсан сайд Коно Таро мягмар гарагт мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эсрэг биетүүдийн халдварт өвчнөөс хамгаалах хугацааг харгалзан хоёр тунг хийлгэснээс наад зах нь найман сарын дараа нэмэлт тунг тарих шийдвэр гаргасан юм.

Японы эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хувьд хамгийн эхэнд буюу хоёрдугаар сараас эхлэн вакцинд хамрагдсан тул энэ ондоо нэмэлт тунг хийлгэх төлөвтэй байгааг К.Таро хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Тийнхүү Вакцинжуулалтын асуудал хариуцсан сайд вакцины гурав дахь тунд өндөр настнуудыг жигд хамруулах бэлтгэл ажлыг эхлүүлэхийг орон нутгийн засаг захиргаадад уриалсан байна.

Нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаагаа цар тахлын өмнөх түвшинд хүргэхийг зорьж байгаатай холбоотойгоор АНУ тэргүүтэй дэлхийн олон улс орон иргэдээ нэмэлт тунд хамруулахаар бэлтгэж байгаа ч ДЭМБ-ын хувьд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаагаа ядуу буурай орнуудыг иргэдийг вакцинжуулах хүртэл хойшлуулахыг уриалж байгаа билээ. 

 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?