АНУ-Д АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН АМЬТДЫГ ВАКЦИНЖУУЛЖ ЭХЭЛЖЭЭ

2021-09-23  

АНУ-ын зүүн хойд хэсгийн Шинэ Английн бүсэд орших “Franklin, Stone” амьтны хүрээлэнгийн ажилтнууд коронавирусний халдварт өртөмтгий амьтдыг вакцинжуулж эхэлжээ.

"Амьтны хүрээлэнд амьтдын дунд “COVID-19”-ийн халдварын тохиолдол гараагүй ч вакцинжуулалт нь вируст өртөмтгий амьтдыг хамгаалах чухал арга хэмжээ юм" гэж Шинэ Английн амьтны хүрээлэнгийн малын ахлах эмч Крис Бонар ярьсан байна.

Вакциныг эхний ээлжинд коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй амьтад болох сармагчин, муур, кунья овгийн хөхтөн, махчин амьтдад хийнэ. Амьтдыг вакцинжуулахад гэрийн тэжээвэр амьтан, малын эм, вакцины дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болох Америкийн “Zoetis” компанийн вакциныг хэрэглэх аж.

“Zoetis” вакциныг дөрвөн долоо хоногийн зайтай хоёр тунгаар хийдэг байна. Халдварын эрсдэлтэй бүсэд буй бүх амьтдыг бүрэн вакцинжуулахад гурваас дөрвөн сар шаардагдах аж.

“Zoetis” компани 100 гаруй төрөл зүйл амьтдыг хамгаалахад туслах зорилгоор 70 шахам амьтны хүрээлэн болон амьтан арчлах бусад байгууллагад  11 000 гаруй тун вакцин хандивлажээ.

 

Эх сурвалж: БОСТОН. /RT/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?