АНУ-Д "PFIZER"-ЫН ВАКЦИНЫ НЭМЭЛТ ТУНГ ЭРСДЭЛТЭЙ БҮЛЭГТ ТАРИХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ

2021-09-23  

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “Pfizer/BioNTech” компанийн коронавирусний вакцины нэмэлт /бүүстер/ тунг халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлэгт хэрэглэхийг зөвшөөрчээ.

Тус байгууллагын цахим хуудаст мэдээлснээр, “Pfizer”, “BioNTech” компаниудын гарган авсан “COVID-19”-ийн вакциныг онцгой нөхцөлд хэрэглэх зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр вакцины хоёр тунг хийлгэснээс хойш дор хаяж зургаан сарын дараа нэмэлт тунг хэрэглэх боломжтой болжээ.

Хүч нэмэгдүүлэгч буюу гурав дахь тунг "65 ба түүнээс дээш насны хүмүүст", "өвчний явц хүнд байх эрсдэл өндөртэй 18-64 насны хүмүүст", мөн ажил мэргэжлээсээ шалтгаалан халдвар авах эрсдэлтэй хүмүүст хийх юм.

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын вакцины асуудал хариуцсан зөвлөхүүд Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын гарган авсан “Comirnaty” коронавирусний вакцины нэмэлт тунг их хэмжээгээр хэрэглэх хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцжээ. Хурлын үеэр зөвлөлийн олон гишүүн энэхүү вакцины нэмэлт тунг их хэмжээгээр хэрэглэхэд аюулгүй эсэхийг батлах хангалттай мэдээлэл өгөөгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, мөн зарим мэргэжилтэн нэмэлт тунг тарих нь ач холбогдолтой эсэх талаар эргэлзэж байсан байна.

Гэсэн хэдий ч хэсэг завсарласны дараа зөвлөл хоёр дахь санал хураалт явуулж, 65 ба түүнээс дээш настай, хүнд өвчтэй америкчуудад нэмэлт тунг хэрэглэхийг зөвшөөрчээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?