НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНЫ ҮЕЭР ДАХИН ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ БАЙНА

2021-09-24  

Бразилын төлөөлөгчийг тусгаарласны дараа Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр коронавирусний халдварын шинэ тохиолдол илрээгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик пүрэв гарагт мэдээлжээ.

"Би дөнгөж сая эмнэлгийн албаны даргатай ярьсан. Бидэнд мэдээлсэн халдвараас гадна сүүлийн 24 цагт шинэ халдвар гараагүй" гэж тэрбээр хэлсэн байна.

"Бид халдвар илэрсэн төлөөлөгчийн Ерөнхий Ассамблейн танхимд уулзсан болон уулзсан байж болох бүх хүнийг олж тогтоосон" гэж Дюжаррик онцлон тэмдэглэсэн байна. Халдвар илэрсэн Бразилын төлөөлөгч "НҮБ -ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй нүүр тулж уулзаагүй бөгөөд Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонарутой хийсэн хоёр талын уулзалтад оролцоогүй" болохыг тэрбээр онцолжээ.

НҮБ-ын чуулганд оролцохоор Нью-Йоркт айчлах үеэр Болсонаруг дагалдан явсан Бразилын Эрүүл мэндийн сайд Марселу Кейрогагийн коронавирусний шинжилгээний эерэг гарсан тухай мягмар гаргийн орой мэдээлсэн юм. Кейрога АНУ-д 14 хоног тусгаарлагдахаар болсон бөгөөд Болсонару тэргүүтэй бусад төлөөлөгчид тэр оройдоо Бразил руу нисчээ. Кейрога Эрүүл мэндийн сайдын албыг хашихаасаа өмнө гуравдугаар сард коронавирусний вакцин хийлгэсэн байсан бөгөөд биеийн байдал нь сайн байгаа аж.

Эх сурвалж: ИТАР-ТАСС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НӨХӨН СОНГУУЛИЙН ҮР ДҮНТЭЙ САНАЛ НИЙЛЖ БАЙНА УУ?