НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧДИЙН ДУНДАЖ ЦАЛИН

2021-09-24  

Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын нийгмийн даатгалын шимтгэл(НДШ)  төлөлтийн тайланд 2021 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 45.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 698.2 мянган ажиллагчид хамрагдсан байна. НДШ төлж буй ААНБ-ын тоо өмнөх (2020)  оны мөн үеэс 1.5 мянгаар, өмнөх улирлаас 579-өөр, ажиллагчид өмнөх (2020) оны мөн үеэс 21.9 мянгаар, өмнөх улирал (1дүгээр)-аас 6.2 мянгаар өссөн гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээлжээ.

НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын 104.7  мянга нь боловсролын, 89.5 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 78.7 мянга нь төрийн удирдлага ба батлан хамгаалах салбарынх ажээ.

НДЕГ-ын НДШ төлөлтийн 2021 оны 2 дугаар улирлын тайланд хамрагдсан 698.2 мянган ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх улирал (1 дүгээр)-аас 47.9 мянган төгрөгөөр өсжээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2 дугаар улирлын байдлаар 1.3 сая төгрөг болжээ Энэ нь  өмнөх (2020) оны мөн үеэс 69.1 (5.5%) мянган төгрөгөөр, өмнөх улирал(1 дүгээр)- аас 15.5 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 1.4 сая, эмэгтэйчүүдийнх 1.2 сая төгрөг байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг салбар тус бүрээр авч үзэхэд уул уурхай ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.1 сая төгрөгт хүрчээ.  Харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 795.6 мянган төгрөг байна. ААНБ-д ажиллагчдын сарын дундаж цалинг 2015 оны 4 дүгээр улиралтай харьцуулбал 53.2 хувиар нэмэгдсэн. Гэхдээ худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 14.7 хувиар нэмэгджээ.Тайланд хамрагдсан даатгуулагчдын дотор 700.0 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай нь хамгийн өндөр буюу 26.0 хувийг эзэлж байна.  Эсрэгээрээ хамгийн өндөр буюу  3.0 сая төгрөгөөс дээш цалинтай нь хамгийн бага буюу 5.7 хувийг эзэлжээ.  

Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-т ажиллагчдын сарын дундаж цалин 1.7 сая төгрөг, хувьцаат компанийнх 1.5 сая төгрөг, ХХК-д ажиллагчдынх 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 63.0-331.7 мянган төгрөгөөр их байна. Төсөвт байгууллага болон бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл (БГБХН)-д ажиллагчдын дундаж цалин 1.2 сая төгрөг гэсэн дүн гарчээ. Харин ТББ-ын ажиллагчдынх 1.1 сая төгрөг байна. Сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2021 оны 2 дугаар улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.6 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 730.8 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?