"HUAWEI" КОМПАНИЙН САНХҮҮ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ГЭРИЙН ХОРИОНООС СУЛЛАГДЖЭЭ

2021-09-25  

Канадын Ванкувер хот дахь Британийн Колумб мужийн Дээд шүүх “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөхтэй холбоотой шүүх ажиллагааг зогсоож, гэрийн хорионоос суллах шийдвэр гаргажээ.

Канадын Прокурорын газраас шилжүүлэн өгөхтэй холбоотой шүүх ажиллагааг цуцлах хүсэлт ирүүлсний дараа шүүгч Хизер Хоумс суллах шийдвэр гаргажээ. “CBC” телевизээр мэдээлснээр, шүүхийн шийдвэрт Мэн Ваньжоуд тавьсан бүх хязгаарлалтыг цуцалсан бөгөөд  тэрбээр "Канад улсаас гарч болно" гэж дурдсан байна. 

Нью-Йоркийн Зүүн тойргийн шүүх Мэн Ваньжоу болон АНУ-ын эрх баригчдын хооронд байгуулсан хэлэлцээрийг баасан гарагт баталж, түүнийг АНУ-д шилжүүлэн өгөхөөс зайлсхийх боломжийг олгосон байна. АНУ-ын эрх баригчид "Huawei” компанийн санхүү хариуцсан захирлыг Иранд авсан АНУ-ын хоригийг зөрчсөн зэрэг хэрэгт буруутгасан юм. Прокурорын байгууллагаас шүүхийн ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах тухай хоёр талын гарын үсэг зурсан гэрээг танилцуулжээ. Прокурорын газрын төлөөлөгчийн тайлбарласнаар энэ нь хэргийг хянан хэлэлцэх хугацааг хойшлуулах бөгөөд үүний дараа Мэн Ваньжоу гэрээний нөхцөлийг дагаж мөрдсөн тохиолдолд түүний хэргийг хэрэгсэхгүй болгох аж.

Мэн Ваньжоу гэрээний хорионоос суллагдсаныхаа дараа эх орон руугаа ниссэн  байна. Түүнийг Канадаас нисэн тухай тус улсын “CTV National News” телевизийн сэтгүүлч Маккензи Грей твиттер хуудсандаа бичжээ.

Мэн Ваньжоугийн хэрэг хоёр жил гаруй үргэлжилж байгаа юм. Канадын хууль сахиулагчид түүнийг 2018 оны 12 дугаар сарын 1-нд Ванкуверийн нисэх онгоцны буудалд АНУ-ын Нью-Йоркийн Зүүн тойргийн прокурорын газраас шилжүүлэн өгөх тухай тусгай хүсэлт гаргасны дагуу баривчилсан билээ. Канадын шүүх Мэн Ваньжоуг 2018 оны 12 дугаар сарын 11-нд 10 сая канад долларын /7 сая ам.доллар/ барьцаагаар суллаж, Америкийн талд шилжүүлэн өгөх хүртэл Ванкувер дахь гэртээ нөхрийн хамт оршин суухыг зөвшөөрсөн юм. 

 

Эх сурвалж: ОТТАВА. /CBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НӨХӨН СОНГУУЛИЙН ҮР ДҮНТЭЙ САНАЛ НИЙЛЖ БАЙНА УУ?