ЯПОН ОНЦГОЙ БАЙДЛЫН ДЭГЛЭМЭЭ ЦУЦЛАХАД БЭЛЭН БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ

2021-09-28  

Японы Засгийн газар тус улсад өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдол буурч байгаатай холбогдуулан энэ сарын сүүлээр зарим мужид хэрэгжиж буй онцгой байдлын дэглэмийг цуцлахад бэлэн байгаа талаар тус улсын эрх баригчид мэдэгджээ.

Нийслэл Токио хотод ням гаргийн байдлаар халдварын 299 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн 11 хоног дараалан буурчээ. 

Токио хот болон бусад 18 мужид одоогоор онцгой байдлын дэглэм хэрэгжиж байгаа юм. Улсын хэмжээнд ням гаргийн байдлаар халдварын 2100 гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ.

“Манай улсын олон сая иргэн вакцинд хамрагдаад байгаа хэдий ч халдвар авах эрсдэл байсаар байна. Гэвч халдварын тархалтын одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, зарим мужид хэрэгжиж буй хязгаарлалтын арга хэмжээг аажмаар сулруулах нь зүйтэй” гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Тамүра Норихиса онцолжээ. 

Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон бусад шинжээчидтэй зөвлөлдсөний дараа мягмар гарагт онцгой байдлын дэглэмийг цуцлах эсэх шийдвэрийг гаргах ажээ.

 

Эх сурвалж: ТОКИО. /NHK/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?