ТАЛИБУУД САХЛАА ХУСУУЛАХ, БАРБЕШОПООР ҮЙЛЧЛҮҮЛЭХИЙГ ЭРЧҮҮДЭД ХОРИГЛОЖЭЭ

2021-09-28  

 Афганистанд эрх мэдлийг гартаа авсан “Талибан” хөдөлгөөн Гильменд мужид эрчүүдэд сахлаа хусуулах, барбершоп буюу дан эрэгтэй гоо сайхан, эрэгтэй үс, сахал, хөмсөг засдаг газраар орохыг хоригложээ.

Энэ тухай орон нутгийн “Ettelaat” сонин Афганистаны өмнөд хэсэгт орших тус мужийн мэдээлэл, соёлын газрын дарга Хафиз Рашидийн мэдэгдлээс эш татан  мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, Гильменд мужид долоо хоногийн сүүлчээр хүчин төгөлдөр болсон дээрх хязгаарлалтууд Афганистаны бүх бүс нутагт хэрэгжих аж. Өмнө нь мөн Гильменд болон тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Кандагар мужид хөгжим тоглуулахыг хориглосон юм.

Мужийн эрх баригчдын төлөөлөгчдийн мэдээлснээр, дээрх шийдвэрийг Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яамны оронд саяхан байгуулсан яамны тусгай хуралдааны үеэр гаргажээ.

 

Эх сурвалж: КАИР. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?