ПАЛЬМА АРАЛ ДЭЭР ГАЛТ УУЛЫН ХАЛУУН ХАЙЛМАГ ДАЛАЙД ХҮРЧЭЭ

2021-09-29  

Испанийн Ла Пальма арал дээр (Канарын арлууд) арав дахь өдрөө оргилж буй галт уулын лаав буюу халуун хайлмаг далайд хүрлээ гэж Канарын арлуудын онцгой байдлын албанаас мэдээлэв.

Галт уулын халуун хайлмаг далайн давстай устай холилдсоны улмаас хорт хий ялгаруулдаг химийн урвалыг өдөөж болзошгүй байна. "EFE" агентлагийн мэдээлснээр, халуун хайлмаг Тасакорте хотын эргийн ойролцоох 100 орчим метрийн өндөртэй даваанаас ус руу урсаж эхэлжээ.

Халуун хайлмаг далайн устай холилдсоны улмаас дэлбэрэлт үүсэж магадгүйг Канарын арлуудын галт уул судлаачид өмнө нь анхааруулсан байна.

Пальма арал дээрх галт уул есдүгээр сарын 19-нээс дэлбэрч эхэлсэн юм. Одоогийн байдлаар галт уулын халуун хайлмагт 700 орчим байшин сүйдсэн байна. Арлын эрх баригчид аюултай бүсүүдээс 6000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

 

Эх сурвалж: МАДРИД. /RIA Novosti/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?