АФГАНИСТАН РУУ АРИЛЖААНЫ НИСЛЭГЭЭ СЭРГЭЭХИЙГ ЭНЭТХЭГЭЭС ХҮСЖЭЭ

2021-09-30  

 Энэтхэг, Афганистан хоорондын арилжааны нислэгийг сэргээх хүсэлтийг “Талибан” хөдөлгөөн Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн газарт бичгээр хүргүүлсэн талаар “ANI” агентлаг лхагва гарагт мэдээлжээ.

Тодруулбал, “Талибан”-ы Афганистаны Исламын Эмирт Улсаас Иргэний агаарын тээврийн газарт нислэгийг сэргээх хүсэлт ирүүлсэн бөгөөд энэхүү захидлыг Иргэний агаарын тээврийн яам хянан нягталж байгаа ажээ. 

Энэтхэг Кабулын чиглэлд үйлдэх арилжааны бүх нислэгээ наймдугаар сарын 15-наас буюу “Талибан” Афганистаныг хяналтдаа оруулсан үеэс зогсоосон юм.

“Талибан” хэд хэдэн улсын агаарын тээврийн компаниудад ижил хүсэлт гаргасан талаар өнгөрсөн долоо хоногт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

Олон улсын нислэгийг зогсоосны улмаас олон афган иргэн хилийн чанадад гацсаны зэрэгцээ Афганистанд зорчих боломжийг хязгаарлажээ. 

 
 
Эх сурвалж: ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?