ТУРК УЛСАД “COVID-19”-ИЙН ХАЛДВАР АВСАН ДӨРВӨН ХҮНИЙ НЭГ НЬ 17-ГООС ДООШ НАСНЫХАН БАЙНА

2021-09-30  

Туркт коронавирусээр халдварласан нийт тохиолдлын 25 хувийг 17-гоос доош насныхан эзэлж байна. 

Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожагийн мэдээлснээр, “халдварын идэвхтэй тохиолдлын тоо дунджаар 400 мянга орчим байгаа бөгөөд дөрвөн хүний нэг нь 17 хүртэлх насны хүмүүс байна. Энэ нь нийт тохиолдлын 25 хувийг эзэлж байгаа аж. Өмнө нь энэ үзүүлэлт 11 хувь байсан байна.

Туркийн эрх баригчид одоогоор сургуулиудыг хаах, цахим сургалтад шилжүүлэх төлөвлөгөөгүй байгааг Кожа мэдэгджээ.

Тэрбээр мөн аль болох хурдан нийтийн дархлаа тогтоохын тулд вакциндаа хамрагдахыг иргэддээ уриалсан байна.

Өнгөрсөн хоногт Туркт 28 900 орчим шинэ тохиолдол илэрч, 239 хүн халдвараар нас барсан бол 30 300 гаруй хүн эмнэлгээс гарчээ. Одоогийн байдлаар тус улсад 109 сая тун вакцин тариад байгаа бөгөөд 18-аас дээш насны хүн амын 86.45 хувь нь вакцины эхний тунг, 70.98 хувь нь хоёр тунг хийлгэсэн байна.

 

Эх сурвалж: АНКАРА. /Anadolu/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?