"MERCK" КОМПАНИЙН ЭМ "COVID-19"-ИЙН ЭРСДЭЛИЙГ 50 ХУВИАР БУУРУУЛЖЭЭ

2021-10-02  

Америкийн “Merck”, “Ridgeback Biotherapeutics” эмийн компанид гарган авсан эм “COVID-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг 50 хувиар бууруулж буйг судалгаагаар тогтоожээ.

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ вирусний эсрэг үйлчилгээтэй “молнупиравир” хэмээх энэхүү эмийг яаралтай журмаар ашиглахыг зөвшөөрвөл халдварын эмчилгээнд ашиглах анхны дотуур ууж хэрэглэх эм болно.

“Merck”-ийн мэдээлснээр, судалгааны гуравдугаар үе шатны урьдчилсан дүнгээр “молнупиравир” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, цаашлаад нас барах эрсдэлийг ойролцоогоор 50 хувиар бууруулжээ.

Тодруулбал, судалгааны 29 хоногийн хугацаанд “молнупиравир” уусан өвчтөнүүдийн 7.3 хувь нь эмнэлэгт хэвтсэн бол плацебо уусан хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт 14.1 хувьтaй байжээ. Мөн тухайн хугацаанд эм уусан өвчтөн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол плецобо уусан найман өвчтөн нас барсан байна.

Тийнхүү “Merck” судалгааны үр дүндээ тулгуурлан Хүнс, эмийн чанарын хяналтын газраас “аль болох ойрын хугацаанд” зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

“Молнупиравир” нь вакцин биш, харин коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэх боломжтой эмчилгээ юм. Энэхүү эмийг дотуур ууж хэрэглэнэ. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, ийм эмийг гарган авах нь “COVID-19”-өөс ангижрах дараагийн боломж байх магадлалтай байна. Тодруулбал, ийм эм нь вирустэй эрт үед нь тэмцэж, шинж тэмдэг илрэхээс урьдчилан сэргийлэх боломжтой.

“Merck” судалгааны үр дүнгээ хүлээх хугацаандаа эмийн тунгуудыг үйлдвэрлэж байсан бөгөөд энэ оны эцэс гэхэд 10 сая тунг үйлдвэрлэх төлөвтэй байна. АНУ-д одоогийн байдлаар “COVID-19”-ийн эмчилгээнд хэрэглэх вирусний эсрэг нэг эмэнд зөвшөөрөл олгоод байгаа нь “ремдесивир” юм. Гэхдээ энэ эмийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд судсаар хийх тул эрт хийгээд өргөн хүрээгээр хэрэглэх боломжгүй байна. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?