АНУ-Д ҮР ХӨНДӨЛТИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛ ӨРНӨЖЭЭ

2021-10-03  

 АНУ-ын Техас муж улсад өнгөрсөн сараас хүчин төгөлдөр болсон үр хөндөлтийн эсрэг “хамгийн хатуу” хуулийг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаал бямба гарагт орон даяар өрнөжээ.

Тодруулбал, үр хөндүүлэх эрхийг хамгаалагч идэвхтнүүд “Үр хөндөлтийг хууль ёсны байлга”,  “Миний бие, миний сонголт” гэх мэт бичиг бүхий уриа лоозон барин жагссан байна.

Техаст ургийн зүрх цохилж эхлэх үеэс буюу жирэмсний зургаан долоо хоногтойгоос хойш үр хөндүүлэхийг хориглоод буй юм. Жагсаалыг зохион байгуулагчдын мэдээлснээр, АНУ-ын бүх 50 муж улсын 650 орчим хотод жагсаал болжээ.

Дээд шүүх Техасын хуулийг хүчингүй болгох хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсантай холбоотойгоор бусад муж улсад мөн ижил хууль хэрэгжиж болзошгүйд идэвхтнүүд санаа зовниж байгаа ажээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?