СҮГА ЁШИХИДЭГИЙН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЛОО

2021-10-04  

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

Сүга эрх баригч Либерал Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ есдүгээр сарын эхээр мэдэгдсэн юм. Тэрбээр өнгөрсөн онд Абэ Шинзог эрүүл мэндийн шалтгаанаар огцорсны дараа энэ албан тушаалыг хашиж эхэлсэн билээ. 2012-2017 онд Абэ Шинзогийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Кишида Фүмио өнгөрсөн лхагва гарагт болсон намын даргын сонгуульд ялсан юм.

Японы парламент удахгүй шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг батлах санал хураалт явуулах бөгөөд үүний дараа Кишида засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг танилцуулна.

 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?