ТОКИОД ХАЛДВАРЫН 100-ГААС ЦӨӨН ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

2021-10-05  

Японы нийслэл Токио хотод даваа гарагт коронавирусний халдварын 87 тохиолдол илэрснээр өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш анх удаа өдөрт 100-гаас цөөн тохиолдол бүртгэгджээ.

Эрх баригчид Токио болон 18 мужид тогтоосон онцгой байдлын дэглэмийг өнгөрсөн пүрэв гарагт цуцалсан юм. Нийслэл хотод наймдугаар сарын 13-нд халдварын хамгийн олон буюу 5773 тохиолдол бүртгэгдэж байв.

Харин сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 196.7 тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос /346.1/ буурсан үзүүлэлт болсныг хотын засаг захиргаа мэдээлж байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд өвчтөнүүдийн тоо ням гаргийнхаас 11-ээр буурч 77 болжээ.

Амралтын өдрүүдэд цөөн эмнэлэг, клиник ажилладаг тул халдварын үзүүлэлтүүд даваа гарагт буурах хандлагатай байдаг ч өнгөрсөн 11 дүгээр сарын 2-нд халдварын 87 тохиолдол илэрснээс хойш нийслэлд өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо анх удаа  хоёр оронтой тоонд хүрч буураад буй нь энэ юм.

Гэвч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо урьдчилан таамаглаж байснаас алгуур буурч байгаа тул холбогдох албаны мэргэжилтнүүд эмнэлгийн ачаалалд санаа зовнисон хэвээр байна. 

 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?