ЦУКЕРБЕРГ 6 ГАРУЙ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖЭЭ

2021-10-05  

Америкийн “Facebook” компанийг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөрөнгө зургаан цагийн дотор 6 гаруй тэрбум гаруй ам.доллароор багасжээ.

“Forbes” сэтгүүлийн цахим хуудасны “The World's Real-time Billionaires” буланд даваа гарагт нийтлэгдсэн мэдээллээс үзвэл, 21 цаг 56 минутын байдлаар “Facebook” компанийн хувьцаа 5.59 хувиар унаж, Цукербергийн алдагдал 6.9 тэрбум доллар болжээ. Ийнхүү Цукерберг хамгийн баян хүмүүсийн жагсаалтад дөрөвдүгээр байраас зургаадугаар байр луу ухарсан байна.

Даваа гарагт “Facebook”, “WhatsApp”, “Instagram” нийгмийн сүлжээний үйл ажиллагаа дэлхий даяар тасалдсан тухай интернэтийн доголдлыг хянадаг “Downdetector” платформ өмнө нь мэдээлсэн билээ. “Facebook”-ийн эзэмшдэг эдгээр нийгмийн сүлжээний үйл ажиллагаа орон нутгийн цагаар 16 цагаас эхлэн доголдож, хэрэглэгчид ойролцоогоор 22 цагийн үеэс цахим хуудаснуудад эргэн нэвтэрч эхэлжээ.

“Facebook”-ийн Марк Цукерберг нийгмийн сүлжээнүүдийнх нь үйл ажиллагаа доголдсонд хэрэглэгчдээсээ хүлцэл өчсөн байна.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?