ЯПОНЫ ЗҮҮН ХОЙД НУТАГТ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

2021-10-06  

Японы зүүн хойд нутагт 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас гурван хүн гэмтэж бэртсэн ч цунамийн аюул нүүрлээгүй, байшин барилга ноцтой эвдэрч сүйдээгүй гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.  

Японд газар хөдлөлтийн эрчмийг долоон шатлалаар үнэлдэг бөгөөд лхагва гаргийн 2:46 цагийн орчимд болсон газар хөдлөлтийг таваас дээш түвшинд ангилсан байна. Цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Иватэ мужийн эргээс холгүй 56 километрийн гүнд байжээ.

Газар хөдөлсний дараа “Tohoku” цахилгаан эрчим хүчний компани Аомори, Мияги муж дахь атомын цахилгаан станцуудын үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол үүсээгүй гэдгийг мэдээлсэн байна. Цаг уурын агентлаг эхэндээ 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж мэдээлж байсан ч хожим нь 5.9 болгон бууруулжээ.

Мөн хойд нутгийн Хоккайдо арлын зарим хэсэгт чичирхийлэл мэдрэгдсэн байна. Цаг уурын мэргэжилтнүүд долоо хоногийн дотор дахин газар хөдөлж болзошгүйг, мөн ойрын хоногуудад эрсдэл хамгийн өндөр байгааг сэрэмжлүүлжээ. 

 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?