АНУ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭ СҮҮЛИЙН 60 ЖИЛ ДЭХ ХАМГИЙН ДООД ХЭМЖЭЭНД ХҮРГЭЖ ХОРОГДУУЛЖЭЭ

2021-10-06  

 АНУ цөмийн цэнэгт хошууныхаа тоог аажмаар хорогдуулсаар байгааг мягмар гарагт нийтэлсэн Төрийн департаментын статистик мэдээ харуулжээ.

2020 онд АНУ-ын цэнэгт хошуу 3750 болсон бол 2019 онд 3805, үүнээс жилийн өмнө 3785 байсан байна. Энэ тоонд ашиглалтаас гаргасан болон удахгүй устгах гэж байгаа цөмийн цэнэгт хошууг оруулаагүй байна. Үүнээс гадна, АНУ-ын эрх баригчид 2020 онд 184 хуучин цэнэгт хошуугаа устгажээ.

2020 он бол ОХУ-тай байгуулсан стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай гэрээний ачаар цөмийн цэнэгт хошууны тоо сүүлийн 60 жилд хамгийн доод хэмжээнд байсан жил юм. 1967 онд ЗХУ-тай хийсэн хүйтэн дайны үед АНУ-ын цэнэгт хошууны тоо хамгийн их буюу 31 255 байсан байна.  

Одоогоор ОХУ, АНУ-ын хооронд START-3 буюу стратегийн цөмийн зэвсгийг цаашид харилцан хорогдуулах тухай хоёр талын гэрээ хэрэгжиж байгаа бөгөөд хоёр улсын цөмийн цэнэгт хошууны тоог 1 550 болгож хязгаарласан боловч энэ гэрээнд Вашингтоны холбоотнуудтайгаа хамтран ашиглах цөмийн цэнэгт хошууны тоог хязгаарлаагүй юм. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа стратегийн тогтвортой байдлын талаарх Орос-Америкийн хэлэлцээнд Хятад улсыг оролцуулах санал тавьсан боловч Бээжин оролцох сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн билээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /RIA Novosti/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?