ПАКИСТАНД ГАЗАР ХӨДӨЛСНИЙ УЛМААС ОЛОН ХҮН АМИА АЛДЛАА

2021-10-07  

 Пакситаны баруун өмнөд нутгийн Белучистан мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 20 хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар тус улсын эрх баригчид өнөө өглөө мэдээлжээ.

Белучистан мужийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын дарга Насир Насарын мэдээлснээр, газар хөдөлсний улмаас хэд хэдэн байшин барилга нурсан Харнай дүүрэгт хүмүүс амиа алдсан байна.

“Байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн бүсүүдэд аврах багийнхныг шуурхай дайчлан аврах ажиллагаа эхлүүлээд байна. Барилгын нурангид хүмүүс дарагдсан бололтой байгаа тул амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй” гэж Н.Насар нэмж хэлжээ.

Пакистаны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, амиа алдагсдын цогцос, гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэж байна. Эрх баригчид Белучистан мужийн байгалийн гамшиг нэрвэгдсэн дүүргүүдэд онцгой байдал тогтоожээ. 

 

Эх сурвалж: ИСЛАМАБАД. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?