МАН-ААС НЭР ДЭВШИГЧ Э.БАТШУГАР, Ц.ИДЭРБАТ НАРЫН ДАХИН СОНГУУЛЬД ЯЛАХ МАГАДЛАЛ ӨНДӨРСЖЭЭ

2021-10-11  

УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн ирц дөнгөж 34,29 , 39,04 хувьтай байлаа. Өөрөөр хэлбэл нөхөн сонгууль хүчингүй болжээ. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуулийг дахин зохион байгуулж, нэмэлт саналт хураалт зохион байгуулна гэж Сонгуулийн Ерөнхий Хороо мэдэгдлээ.

Тодотговол: Сонгуулийн тухай хууль: 78 дугаар зүйл.Нэмэлт санал хураалт явуулах

-78.2: Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.

-78.4.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно.

-78.5: Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.

-78.6: Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.

-79.5: Нэмэлт болон дахин санал хураалтын хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно. Гэсэн хуулийн заалтын дагуу дахин санал хураалт болно. Тиймээс өмнөх буюу нөхөн сонгуулийн сонгогчдын санал хүчин төгөлдөр байх нь. Түүн дээр дахин сонгуулиар өгөх саналын тоог нэмэх болох нь . Дахин сонгуулиар сонгогчдын ирц хүрэхггүй байсан ч, санал хүчинтэй болох хуулийг мөрдөнө. Тиймээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчид давуу эрх эдлэх болно.

Нэр дэвшигчдийн санал авсан байдлыг тоон дүнгээр илэрхийлбэл:

Нэг: Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшигчдийн тухайд:

-Э.Батшугар 3768

- Б.Найдалаа 1013

-Э.Бат-Үүл 916

-Ш.Гантулга 550

-А.Отгонбаатар 349

-Х.Бат-Ялалт 297

-Ц.Гантулга 241

-Л.Цог 32

-Ш.Төмөрсүх 13

-А.Батдорж 6

Хоёр: Хэнтий аймгийн нөхөн сонгууьлд нэр дэвшигчдийн тухайд:

-Ц.Идэрбат 3259

-Ц.Гарамгайбаатар 867

-М.Чингисхаан 163

-А.Бархүү 51

-Д.Чулуунбат 40

-Д.Баатаржав 40 тус тус санал авчээ.

Энэ дүнгээс, Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар-Б.Найдалаа, Хэнтийн аймагт Ц.Идэрбат- Ц.Гарамгайбаатар нар бусад нэр дэвшигчдээс илүү давуу эъърх эдлэх нь.

Өөрөөр хэлбэл МАН- АН- ХҮН намын нэр дэвшигчдийн хооронд дахин сонгуулийн тэмцэл өрнөх нь ойлгомжтой болжээ. Дахин сонгуулийн нэмэлт төсвийг баталсны дараа сонгууль үргэлжлэх учир тодорхой цаг хугацаа шаардана. Нөхөн сонгуульд нийтдээ 2,2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Сонгуулийн дүнг ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Ялахын төлөө улайрдаг, ялах системээ өөрсдөдөө тохируулдаг тогтолцоог халах цаг нь болсон байна" гэж дүгнэлээ.

No description available.

Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?