МЬЯНМАРТ СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ЭХЛҮҮЛНЭ

2021-10-11  

Мьянмарт ирэх долоо хоногоос эхлэн 12-оос дээш насны сургуулийн сурагчдад зориулсан “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ням гарагт мэдээлжээ.

Тодруулбал, 2021-2022 оны хичээлийн жилд дунд болон ахлах ангийн нэг сая орчим сурагчдыг халдварын тархалтыг бууруулах зорилгын хүрээнд вакцинд хамруулахаар болсон байна.

Мьянмарын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, бямба гаргийн байдлаар улсын хэмжээнд 4.11 сая гаруй хүн вакцинд бүрэн хамрагдсан бол 5.78 сая гаруй хүн вакцины эхний тунг хийлгэжээ.  

Үүний зэрэгцээ тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 1318 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 478651 болжээ.  

Мөн хугацаанд 30 хүн халдварын улмаас нас барж, нийт нас баралтын тохиолдлын ​​тоо 18134 болжээ.

Яамны мэдээлэлд дурдсанаар, одоогийн байдлаар халдвар авсан 431275 хүн эмнэлгээс гарсны зэрэгцээ 4.5 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан байна. 

 

Эх сурвалж: НЕЙПИДО. /Xinhua/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?