БНХАУ-Д ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ

2021-10-11  

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр Хятадын үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос шатахуун, дизелийн жижиглэнгийн үнийг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэхээр болжээ. Тухайлбал, шатахууны үнийг нэг тонн тутамд 345 юаниар буюу ойролцоогоор 53.4 ам.доллараар өсгөх юм. Харин дизель түлшийг 330 юаниар нэмэгдүүлэхээр болсныг Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос мэдээлсэн байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дагаж олон улсын түүхий нефтийн үнэ богино хугацаанд өсөх хандлагатай байгаа гэж мэдээлэлдээ дурджээ.  Мөн олон улсын түүхий нефтийн үнэ тонн тутамд 50 гаруй юаниар өөрчлөгдөж, ажлын 10 хоногийн турш энэ түвшинд байвал Хятадын талаас бензин, дизель зэрэг боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний үнийг зохих ёсоор тохируулна гэдгээ илэрхийлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын үндэсний газрын тосны гурван том компани болох Хятадын үндэсний газрын тосны корпораци, “China Petroleum & Chemical” корпораци, Хятадын үндэсний офшор газрын тосны корпорациас тогтвортой нийлүүлэлтийг хангахын тулд газрын тосны үйлдвэрлэлээ хадгалах, тээвэрлэлтийг хөнгөвчлөхийг хүсчээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?