Сонгинохайрханы нөхөн сонгуульд саналын хувь хүрээгүй ч, дахин сонгуулиар тодрох эзэн нь нэгэнт тодорсон. Тэр бол Э.Батшугар. УИХ дахь МАН-ын 63 дахь гишүүн болох нь ердөө л цаг хугацааны асуудал. Арвуулаа өрсөлдсөн нөхөн сонгуульд тэрбээр үлдсэн есөн нэр дэвшигчийн нийлбэрийг давсан саналыг ганцаараа авсан. Санал авсан дүнг эцэслэн толилуулья.
- Энхбаярын БАТШУГАР (МАН)- 24,382 (54.02%)
- Бадрахын НАЙДАЛАА (ЗХЭЭ)- 5,269 (11.67%)
- Эрдэнийн БАТ-ҮҮЛ (АН) - 5,000 (11.08%)
- Аюурзанын ОТГОНБААТАР (ҮБЗН) - 3,255 (7.21%)
- Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА (ИЗНН)- 3,043 (6.74%)
- Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ- 1,838 (4.07%)
- Цэндсүрэнгийн ГАНТУЛГА (ШИНЭН) - 1,434 (3.18%)
- Логийн ЦОГ (ДМН) - 200 (0.44%)
- Шоовдорын ТӨМӨРСҮХ (ЭЧХН) - 109 (0.24%)
- Алтанцэцэгийн БАТДОРЖ (АТОЗН)- 80 (0.18%)
Ц.ХИШГЭЭ