Хятад улсын дарга Си Жин Пин ингэж хэлснийг CCTV дэлхий дахинд цацлаа.
Тайваныг бид хүч хэрэглэн Хятад улсад заавал нэгтгэнэ гэж хэлсний хариуд: -
Тайвань улс БНХАУ-ын сүрдүүлэгт автахгүй. Амьдралын ардчилсан хэв маягаа хамгаалах болно гэсэн мэдэгдлийг Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнь хийлээ. Бээжин сүүлийн үед Тайванийн усан хил рүү нисэх онгоцуудыг олон удаагийн давтамжтайгаар нисгэж байгаа бөгөөд арлыг нэгтгэхийн тулд цэргийн хүч хэрэглэх боломжийг үгүйсгэхгүй байгаа билээ. Бээжингийн энэхүү түрэмгийллээс болоод Тайван батлан хамгаалах салбараа чадавхижуулж, зэвсэглэлээ сайжруулах олон тэрбум ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэх асуудлыг Парламентаараа хэлэлцэж байна.
23 сая хүн амтай Тайвань улс өөрсдийгөө БНХАУ-аас тусгаар улс гэж үздэг бөгөөд салан тусгаарлах үзэлтэн, БНХАУ-ыг тууштай эсэргүүцэгч Цай Ин Вэнийг өнгөрсөн жил Ерөнхийлөгчөөр улираан сонгож, ашиг сонирхлоо тууштай хамгаална гэдгээ харуулсан юм. Тайваны ашиг сонирхлыг АНУ хамгаалан дэмжиж, цэрэг зэвсгийн дэмжлэг үзүүлэхээ эртнээс илэрхийлээд буй.