Ө.ШИЖИР: АРДЧИЛАЛ НЬ ХАР ЗАХ ДЭЭР ЗАРАГДДАГ ЕРДИЙН НЭГ " БАРАА" БОЛЖЭЭ

2021-10-12  

Ардчилсан нам нь 2016 оны сонгуулиар эрх баригч намаас сөрөг нам болж уруудсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ч, бусад бүх сонгуульд дараалан ялагдлаа. Ялагдах ялагдахдаа улстөрийн хоёрдугаар байрын тавцангаас арчигдаж байна. Эцсийн дүндээ иргэд бидэнд, манай намд тавих ёстой дүнгээ л тавилаа. Одоо үүнээс цааш газар үгүй, үүнээс хойш тэвчээрийн зааг үгүй.

1989 оны өвөл, 1990 оны хавар Сүхбаатарын талбайд, цаашлаад улс даяар Ардчиллыг хүсч жагссан Монголчууд Ардчилалд итгэл алдарсан хэрэг огтхон ч биш ээ. Ардчилсан нам бол нийтлэг үзэл, нэгдмэл зорилгын төлөөх улс төрийн нам биш болсон. Харин сүнсээ ч худалдаад хамаагүй намын гишүүдийн итгэл найдвар, хөдөлмөр зүтгэлийн хумхын тоос чинээ санадаг үеэ өнгөрөөсөн ах нарын сонгуульд өрсөлдөж жүжиглэх зорилготой улс төрчдийн дээд, дунд, доод түвшний клуб, эсхүл төрийн институцууд, бизнесийн бүлэглэл, хэвлэл мэдээллийн байгууллагатай ашиг сонирхлын нэгдэл болж, өндөр дээд түвшний авилгын сүлжээ, мафийн тогтолцооны шинж чанартай болсон.

Тиймээс Ардчилсан нам эхлээд нам шиг нам болох ёстой. Өнгөрсөн 31 жилийн хугацаанд Ардчиллыг жинхэнэ утгаар нь байгуулж, ард иргэдийнхээ наад захын хэрэгцээг ч хангаж чадаагүй учраас ардчилал нь үзэл санааны “хар зах” дээр “зарагддаг” ердийн нэг “бараа” болж хувирлаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?