ТАЙВАН: ХОНГ КОНГИЙН ШИНЭ ХУУЛЬ ТОГТООМЖ СЭТГҮҮЛЧДЭД ЧИГЛЭЖ МАГАДГҮЙ

2021-10-12  

Хонг Конгоос Тайван руу дүрвэн гарсан сэтгүүлчид Хонг Конг-д хэрэгжүүлэхээр яригдаж буй шинэ хууль нь тус орны сэтгүүлчдийг улс төрчдийн талаар мэдээлэл бэлтгэхийг хориглох тухай анхаарууллаа. Flow HK сэтгүүлийн Цанг Чи-Хо сэтгүүлч хэлэхдээ: “Ташаа мэдээлэл, үзэн ядалт, худал мэдээний эсрэг шинэ хууль тогтоомж гаргаж сэтгүүлчдийн эсрэг дур зоргоороо арга хэмжээ авах үндэс болно” гэж тайлбарлав. 

Тус сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн Шиан Мин юн хэлэхдээ: “Сэтгүүлчид эсвэл гадаадын засгийн газрын эсрэг улс төрийн санаачилга гаргадаг хүмүүсийг онилж, засгийн газраас худал мэдээ тарааж байгаа эсэхийг өөрсдөө шийдвэрлэж шинэ хуулийн дагуу тэдний эсрэг арга хэмжээ шууд авах болно”. 

- Ярилцлага: Flow HK сэтгүүлийн сэтгүүлч асан Цанг Чи-Хо 

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчлэлийн  үеэр Хонг Конг-д маш олон бослого гарч байсан. Үүнээс  үүдэн иргэд болон засгийн газар “хуурамч мэдээлэл”  тархахаас эмээж байсан. Харин бослого намжсаны  дараагаар засгийн газар иргэдээс ирсэн “Хонг Конг яагаад ийм харгис болов, Яагаад ийм олон хүн эсэргүүцэхээр  ирэв?” гэсэн асуултуудад “хуурамч мэдээг” буруутгаж  хүмүүсийг төөрөгдүүлсэн гэсэн тайлбар өгч байна.  

Энэ бослогын үеэр тохиолдсон нэг жишээ гэвэл метроны  буудалд цагдаа нар хүний амь хөнөөсөн байж магадгүй  гэсэн дам яриа явсан. Эрх баригч нар тус метроны буудлыг битүүмжлэн, сэтгүүлч нарыг оруулахгүй мэдээлэл өгөхгүй  2 гаруй цаг болсон. Учир битүүлэг зүйл болсон тул 

мэдээжийн хэрэг үүнийг тойрсон цуу яриа тархах нь  ойлгомжтой. Харин ҮАБ тухай хууль батлагдсаны  дараагаар эрх баригч нар энэ метроны хэргийг жишээ  болгон худалд хуурмаг мэдээ тараасан иргэд,  байгууллагыг хатуу шийтгэх тухай дурдсан.  

- Ярилцлага: Хил хязгааргүй сурвалжлага Зүүн Азийн  товчооны дарга Седрик Алвани  

Мэдээжийн хэрэг, Хонг Конг, Тайланд, Малайз, Сингапур,  Хятадад бид ардчилалд нөлөөлж буй хуурамч мэдээллийн  тухай биш, харин Хятадын тайлантай холбоотой бодит  мэдээллийг олж илрүүлэхийн тулд хуурамч мэдээний үг  хэллэгийг ашигладаг авторитар дэглэмд анхаарлаа  төвлөрүүлдэг. 

- Ярилцлага: Flow HK сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн Шиан Мин-юн 

"Худал мэдээ" хууль батлагдсаны дараа миний итгэлтэй  байгаа цорын ганц зүйл бол энэ сэтгүүлчид эсвэл  гадаадын засгийн газрын эсрэг улс төрийн санаачилга  гаргадаг хүмүүсийг шууд онилж, засгийн газраас худал  мэдээ тарааж байгаа эсэхийг өөрсдөө шийдвэрлэж шинэ  хуулийн дагуу тэдний эсрэг арга хэмжээ шууд авах эрхтэй  болно.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НӨХӨН СОНГУУЛИЙН ҮР ДҮНТЭЙ САНАЛ НИЙЛЖ БАЙНА УУ?