ЛОНДОН ХОТТОЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

2021-10-15  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоунтай өнөөдөр уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. 

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг урагшлуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд Их Британийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаа онцлов. Ялангуяа хөрөнгө, санхүүгийн менежмент, хотын бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, замын хөдөлгөөний хяналт, зохицуулалтын ухаалаг шийдэл зэрэг хотын тулгамдсан асуудлын хүрээнд Лондон хоттой харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоун Улаанбаатар хот болон Их Британийн муж, хотууд хоорондын харилцааг өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа онцлоод, Хотын даргын уулзалтын үеэр дурдсан хамтын ажиллагааны асуудлыг судалж, дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

 
 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?