АНУ, КАНАДЫН ЦЭРГИЙН ХӨЛӨГ ОНГОЦУУД ТАЙВАНИЙН ХООЛОЙГООР ГАРЧЭЭ

2021-10-18  

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Dewey” пуужинт хөлөг онгоц болон Канадын Тэнгисийн цэргийн хүчний “HMCS Winnipeg” харуулын хөлөг онгоц Тайванийн хоолойгоор гарчээ.  

Энэ тухай Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн байлдааны командлалын албан ёсны төлөөлөгч, дэд хурандаа Ши И “Weibo” нийгмийн сүлжээнд мэдээлсэн байна.

Түүний мэдээлснээр, хөлөг онгоцууд 10 дугаар сарын 15-ны өдөр Тайванийн хоолойгоор гарсан байна. Хятадын Тэнгисийн цэргийн хүчнийхэн Америк, Канадын цэргийн хөлөг онгоцуудыг ажиглаж, дагалдан явжээ.

"АНУ, Канад улсууд өдөөн хатгалга, эмх замбараагүй байдал зохион байгуулахаар үгсэн хуйвалдсан. Энэ нь Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд ноцтой хохирол учруулж байна" гэж албан есны төлөөлөгч онцлон тэмдэглэсэн байна.

"Тайвань бол Хятадын нэг хэсэг. Байлдааны командлалын Зүүн бүсийн хүчнүүд байнга өндөржүүлсэн бэлэн байдалд байдаг бөгөөд аюул занал, өдөөн хатгалгад хариу арга хэмжээ авахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг бат, тууштай авна" гэж Ши И цохон тэмдэглэжээ.

 

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /VOA/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?