МОНГОЛ ЦЭРЭГ ЭНХИЙГ САХИУЛСНЫ 20 ЖИЛИЙН ОЙГ УГТАЖ УРАЛДААН ЗАРЛАВ

2021-10-20  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой ирэх жил тохиохтой холбогдуулан нийт төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын дунд “Шилдэг лого”, “Шилдэг зурагт самбар”, “Шилдэг богино хэмжээний бичлэг” шалгаруулах уралдааныг зарлав.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсэн 20 жилийн түүхийн ач холбогдол, оролцоог түгээн дэлгэрүүлэх, үе үеийн энхийг сахиулагчдын байгуулсан амжилт, гавьяа зүтгэлийг алдаршуулах зорилгоор тус уралдааныг ЗХЖШ-аас зохион байгуулж байгаа юм. 

Тус уралдаанд Зэвсэгт хүчний анги, нэгтгэл, байгууллага, тэдгээрийн алба хаагч, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг, мэргэжилтэн, штабын ажилтан оролцоно. Мөн төрийн цэргийн байгууллага буюу ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, Дотоодын цэргийн алба хаагчид оролцох боломжтой юм. 

Уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 10-наас 12 дугаар сарын 10-ны хооронд хүлээн авах аж. Тиймээс оролцох алба хаагчид ОБЕГ-ын ГУСГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны хэлтэст материалаа өгөх юм байна.

Уралдааны удирдамжийг энд дарж үзнэ үү.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?