ШРИ ЛАНКА: ХООЛ ХҮНС ХАЙСАН ЗААНУУД ПОЛОННАРУВА ТОСГОНЫ БАЙШИНГУУДЫГ НУРААЖ БАЙНА

2021-10-21  

Шри Ланкийн Полоннарува тосгоны оршин суугчид сүүлийн өдрүүдэд байнгийн зааны дайралтаас болон гэр орон, тосгоны ойр орчим эвдэрч сүйрсэн байдалтай амьдрах боллоо. Учир нь тухайн бүс нутагт ой модыг цэвэрлэж устгаж байгаа бөгөөд үүний улмаас хоол хүнсний хомсдолд орсон заан хүмүүс рүү дайрах болсон байна. Одоогоор 50 орчим хүн, 100 орчим заан үхэлд хүрээд байна. Заан үр тариа идэх дуртай бөгөөд шөнийн цагаар цагаан будаа хадгалсан байшингуудын ханыг нурааж шуудайтай буудайг хулгайлж байгаа аж. Тосгоныхонд засгийн газраас энэ асуудлыг зогсоохоор амалдаг ч одоогоор шийдэл олоогүй байна. Тосгоныхон байшингаа засч янзалдаг ч заанууд ахин эвдэж буудай хулгайлсан хэвээр байгаа тул тэд зааны биед GPS суулгаж, тэднийг хаана явж байгаа талаар хяналт тавьж  байхыг хүсчээ.

- Ярилцлага (Гамини тиссакумара – Хигуракгода – хэлтсийн зөвлөлийн гишүүн)

"Тариаланчид зааны дайралтаас үүдэлтэй хохирлоо барагдуулахыг хүсдэг. Заан, хүн хоорондын сөргөлдөөнийг шийдэхийн тулд засгийн газраас дэд хороо байгуулан ажиллаж байгаа."

"Бид байнга л засгийн газраас, сайд, дарга нараас асуудал шийдэж өгхийг хүсдэг. Засгийн газрууд солигддог ч бидний асуудал хэвээрээ л үлддэг. Одоогийн засгийн газар ч ялгаагүй шийдэл гаргах шинж алга.

"Дэлхийд заан амьдардаг өөр газрууд зөндөө бий. Бид тэр улсууд ийм асуудалд ямар шийдэл гаргадгийг судалж мэдэх хэрэгтэй. Үүний дараа заануудын хүнд учруулж буй хохирлыг багасгах талаар тодорхой арга хэмжээ гаргаж, ажил хэрэг болгомоор байна. “

- Ярилцлага (Суманаратна – Ниданвала тосгоны иргэн)

"Эрх баригчид биднийг тариа тарихыг тушаадаг. Гэвч байгаль орчны ажилчид цахилгаан хашааг зохих ёсоор нь ажиллуулж чаддаггүй учраас заанууд бидний тариалан, эд хөрөнгийг сүйтгэж байна. "

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?