ДОНАЛЬД ТРАМП МЕДИА ГРУПП БАЙГУУЛЖЭЭ

2021-10-21  

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “Trump Media & Technology Group” (TMTG) медиа групп байгуулж байгаагаа мэдэгджээ.

“TMTG”-ийн зорилго бол либерал медиа консорциумд өрсөлдөгч бий болгох, Америкийн сөрөг хүчний дуу хоолойг хаахын тулд монополь эрх мэдлээ ашигласан Цахиурын хөндийн технологийн компаниудыг няцаах явдал юм. “TMGT” тун удахгүй "TRUTH social" нэртэй нийгмийн сүлжээг нээнэ” гэж улстөрчийн нэрийн өмнөөс мягмар гарагт нийтэлсэн компанийн хэвлэлийн мэдээнд дурдсан байна. 

"Технологийн аваргуудыг сөрөхийн тулд би "TRUTH Social" болон "TMGT" группийг байгууллаа" гэж Трамп мэдэгдсэн байна. Мөн шинэ медиа групп  нь "хүн бүрт дуу хоолойгоо хүргэх боломжийг олгох зорилготой" гэж тэрбээр онцолжээ.

“TMGT” нь хувьцаагаа “NASDAQ” цахим бирж дээр хэдийнээ бүртгэлүүлсэн “Digital World Acquisition Group” -тэй нэгдсэнээр нээлттэй компани болох юм. Харин нийгмийн сүлжээний аппликейшнийг “App Store”-оор урьдчилан захиалах боломжтой бөгөөд бета туршилтыг энэ оны 11 дүгээр сард эхлүүлэх төлөвтэй байна. Аппликейшнийг 2022 оны нэгдүгээр улиралд хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: ТASS

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?