ИХ БРИТАНИД ХУУЧИН ГАР УТАС, ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРООС АЛТ "ОЛБОРЛОНО"

2021-10-22  

Их Британийн Хатан хааны зоосны ордон (Royal Mint) байгаль орчны бодлогын хүрээнд эвдэрсэн гар утас, зурагт, зөөврийн компьютерын эд ангиас алт "олборлож" эхэлнэ.

Хуучин ухаалаг утас болон бусад цахилгаан хэрэгслийн эд ангиудаас алт гаргаж авах, дахин боловсруулах үйлдвэрийг Уэльст байгуулах бол технологийг нь Канадын “Excir” гарааны компани хариуцах аж. Их Британийн Хатан хааны зоосны ордон тус компанитай гэрээнд гарын үсэг зуржээ.

“Excir” компани хэдхэн секундийн дотор цахилгаан хэрэгслийн хог хаягдлаас алтны 99 хувийг эргүүлэн авдаг технологи бүтээсэн байна. Тус компани одоо "хаалттай эдийн засгийг" хангахын тулд цахилгаан хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулж, бүх материалыг дахин ашигладаг болгохоор ажиллаж байгаа ажээ.

Хатан хааны зоосны ордон энэ технологийг хэдийнэ туршсан бөгөөд 999.9 хувийн сорьцтой цэвэр алт гаргаж авчээ. Хэрэв технологийг сайжруулбал палладий, мөнгө, тэр ч байтугай зэс “олборлох” боломжтой гэнэ.

Эх сурвалж: Reuters

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?