АЛЕК БОЛДУИН: БОЛСОН₮ ЯВДАЛД ЦОЧИРДОЖ, ХАРАМСАЖ БУЙГАА ҮГЭЭР ИЛЭРХИЙЛЭХИЙН АРГАГҮЙ

2021-10-25  

Холливудын алдарт жүжигчин Алек Болдуин "Rust" гэх киноны зураг авалтын үеэр санамсаргүйгээр зургийн даргаа буудаж аминд нь хүрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл жүжигчин Болдуин болсон хэрэг явдалд маш их харамсаж буйгаа илэрхийлж дараах бичвэрийг өөрийн твиттер хуудаснаа оруулжээ. "Ээж, эхнэр, бидний хүндэт хамтран зүтгэгч байсан Халина Хатчинс /зураг авалтын үеэр амиа алдсан эмэгтэй/ амь насыг авч одсон эмгэнэлт үйл явдалд цочирдож, харамсаж байгаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй. Эмгэнэлт хэрэг явдлын үнэн зөвийг тогтоохын тулд би цагдаагийн мөрдөн байцаагчтай бүх талаар хамтран ажиллаж байна. Талийгаачийн нөхөртэй нь байнгын холбоотой байгаа. Түүнд болон түүний гэр бүлд бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсч байна" гэж Болдуин твиттер хуудаснаа бичжээ.

Түүнчлэн Халина Хатчинсийн нөхөр, хүү болон түүний хамаатан садан, найз нөхдийнхөө талаар маш их санаа зовж байгаагаа нэмж хэлэв.

Зураг авалтын үеэр болсон хэрэг явдлын цагдаагийнхан мөрдөн шалгаж байгаа бөгөөд жүжигчин Алек Болдуинаас мэдүүлэг авчээ. 

Эх сурвалж: ВВС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?