ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ЦАХИМ ХИЧЭЭЛ ӨГӨӨЖТЭЙ БАЙНА

2021-10-25  

Хичээл цахимаар орох нь цаг хэмнэх, хаанаас ч хүссэн газраасаа хичээлдээ орох, ангийнхан болон харилцаа үүсгэх мөн гэрийн ажил, бага бүү нараа харж эцэг эхдээ туслах зэрэг олон талын давуу

БЗД-ийн 120-р сургуулийн 12в ангийн сурагч Г.Ичинноров: Цахим хичээлийн давуу тал нь хичээл тавигддаг сайтаас дуртай цагтаа хичээлээ ороод үзэх боломжтой. Төвлөрөөд үзэх юм бол сайн ойлгодог. Хэрэв ойлгохгүй байвал ангийн групп чатаар ангийнхнаасаа асууж лавлаад ойлгочихдог. Сул тал нь багшаас хичээлээ лавлахад олуулаа учраас бэрхшээлтэй байдаг. Гадны нөлөөгөөр гэртээ хичээл хийхэд анхаарал сарних явдал байдаг. Бусдаар цахим хичээл өгөөжтэй, гоё байгаа.

БЗД-ийн 14-р сургуулийн 12д ангийн сурагч Х.Марал: Есдүгээр сарын 1-ээс долоо хоног цахимаар долоо хоног танхимаар орж байгаа. Цахимаар орохоор нь би дүү нараа харангаа хичээлдээ орох боломжтой байдаг. Ингэхдээ би цахим хичээлийнхээ камер болон микрофоныг хаадаг. Цахим хичээл ерөнхийдөө үр өгөөжтэй болдог. Гадуур явж байхдаа ч автобусанд ч хичээ үзэж болдог бөгөөд цагийг илүү өгөөжтэй байлгадаг. Хоёр ажлаа зэрэг амжуулж чаддаг юм. Энэ үедээ мөн л камер, микрофоноо хааж хичээлээ үздэг.

СБД-ийн 35-р сургуулийн 12б ангийн сурагч Ш.Нарангарав: Төгсөх ангийн сурагчид цахимаар хичээллэх нь давуу тал цөөхөн бий. Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгөх гэж байгаа төгсөх ангийн хүүхдүүд чинь танхимаар нэмэлт давтлага их авж байж шалгалтаа өгдөг. Харин цахимаар бэлдээд шалгалтаа өгөхөөр өмнөх жилийн жишээг бодоход л урьд урьдынжилүүдээс сул байсан. Олон хүүхдүүд хичээлдээ унасан. Шинэ хичээлүүд багш нар орсон ч хүүхдүүд бэлдэж чадахгүй тохиолдлууд байлаа. Бас багш нар нь хичээлээ гүйцэт зааж амжаагүйгээс болж олон хүүхэд сургуулиа авч чадаагүй. Энэ тоон үзүүлэлт өнгөрсөн жилд бүр их байлаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?