Х.НЯМБААТАР: "РИО ТИНТО"-ГИЙН САНАЛЫГ ЕРӨНХИЙ САЙДАД ТАНИЛЦУУЛНА

2021-10-26  

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд, "Tуркойз хилл" компанийн гүйцэтгэх захирал Стив Тибоу нар Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт захидал хүргүүлсэн талаар бид мэдээлсэн.

Тус захидалд Монгол Улсын Засгийн газарт хандсан дөрвөн саналыг дэвшүүлжээ. 

Нэгдүгээрт, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар. Үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх.

 Хоёрдугаарт, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 350 сая ам.долларын дэмжлэгийг гурван жилийн хугацаанд олгох.

 Гуравдугаарт, гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжүүлэлт 4.2 тэрбум ам.долларын зээлийн баталгааны шимтгэлийг Рио Тинто төлөх үүрэг хүлээсэн. Тэгвэл "Рио Тинто" зээлийн шимтгэлийг тэглэх саналаа дурджээ. 

Дөрөвдүгээрт, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароос хэтрэх нь тодорхой болсон. Тэгвэл 1.4 тэрбум ам.доллароос менежментийн төлбөр авахгүй.

"Рио Тинто" группийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй хэлэлцээрийн багийнхан өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийн багтай Төрийн ордонд уулзаж, уулзалт хийнэ.

"Рио Тинто" компанийн талаас тавьсан саналын тухайд Х.Нямбаатар сайд “Арваннэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдээс хэтрэхгүйгээр бид "Рио Тинто" групп, Оюу Толгой компанитай Монгол Улсын Засгийн газар эрчим хүч тогтвортой нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах бэлтгэл ажил хангагдаж байгаа. Хэлэлцээ тодорхой хэмжээнд урагшилж байгаа хэдий ч бидний хүссэн үр дүнд хүрэхгүй. Өөрөө хэлбэл хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах гэдэг УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх боломжуудыг нөгөө талд удаа дараа тавьж байгаа боловч хэлэлцээ хийж байгаа тал Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ямарваа нэгэн үйлдэл хийгээгүй. Айлын тал хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөөгүй тохиолдолд 1000 зөвлөх авчраад энэ яриа хэлэлцээ урагшлахгүй. Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэл рүү л явж байгаа. Сүүлийн үед хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах Засгийн газрын дарамт шахалтыг саармагжуулах үүднээс элдэв жагсаал цуглаан, акц зохион байгуулж байна. Хэлэлцээр хийж байгаа Засгийн газраа шалтгаангүйгээр огцор, тар гэж байгаа нь ихэд эргэлзээ төрүүлж байна. Өмнөх хэлэлцээрийн явцад бид үүнээс илүү саналуудыг явцад тавьсан. "Рио Тинто"-гийн дээрх дөрвөн саналыг ажлын хэсэг хэлэлцээд Ерөнхий сайдад танилцуулна" гэлээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?