МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО МАНЛАЙЛАГЧ ЗАЛУУСААР ХҮЧ СЭЛБЭЛЭЭ

2021-10-29  

Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл, Монголын Залуучуудын Холбооны түүхт 100 жилийн ойн хүрээнд Үндэсний Залуучуудын Зөвлөлийн Гуравдугаар Хурлыг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр уриан дор зохион байгуулсан байна. ОРОЛЦЪЁ, УРАГШИЛЪЯ уриан дор зохион байгуулсан тус гуравдугаар хурлаар дорхи асуудлыг хэлэлцжээ. - Монголын Залуучуудын Холбооны үндсэн дүрмийн өөрчлөлт - Монголын Залуучуудын Холбооны стратеги төлөвлөгөө - Монгол залуу хүний эрхэмлэх 9 зүйл - Уриалга - МЗХ-ны Удирдах хорооны гишүүдийг сонгох, батлах - МЗХ-ны Хариуцлагын хорооны гишүүдийг сонгох, батлах - Стандарттай Монгол залуу хөтөлбөр - Залуучуудын суурь судалгааны талаар үнэн бодит мэдээлэл түгээж байх, залуучуудын мэдлэг чадвар, боловсролыг дэмжих - Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг төр засгийн хүрээнд хамтран шийдвэрлэх, бүтээн байгуулалтын салбар залуучуудыг ажлын байраар ханган ажиллахыг Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан улс орон даяар өрнүүлэн ажиллах - Залуучуудын эрүүл мэндийн суурь судалгааг хийж, Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Эрүүл уушиг-New normal аяныг улс орон даяар өрнүүлэх. 6 жилийн дараа хуралдаж буй МЗХ-ны Үндэсний залуучуудын зөвлөлийн III хуралдаанд 21 аймаг, 9 дүүргийн залуучуудын холбоо, бүтцийн бүх шатны залуучуудын байгууллагын төлөөлөл, холбооны үе үеийн удирдлага, МХЗЭ-ийн ахмадын холбооны удирдлагууд, МЗХ-ны дэргэдэх ахмадын холбооны удирдлагууд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын ахмадын холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын оюутны холбоо, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Ардчилсан залуучуудын холбоо зэрэг салбар бүрийн төлөөллүүд өндөр ач холбогдон өгөн оролцож , тус хуралд мэндчилгээ дэвшүүлж, байр сууриа илэрхийлсэн байна. Үндэсний зөвлөлийн хуралдаад нийт 330 төлөөлөгч оролцсоноос, 208 төлөөлөгч биечлэн, 122 төлөөлөгчид цахимаар оролцжээ. Хурлын үеэр ахмадууд болон үе үеийн төлөөллүүд МЗХ-д ажиллаж буй төлөөлөгч нартаа хандаж залуучууддаа үлгэрлэн манлайлж түүчээ нь болж Монгол залуу хүний үнэлэмжийг дэлхийн түвшинд гаргаж, эв нэгдэлтэй ажиллаарай хэмээн захиж байлаа. Энэхүү хуралдаанаар МЗХ дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж Үндэсний зөвлөлийн хуралдаанаар баталгаажууллаа.

Шинэ дүрмийн дагуу Дэд ерөнхийлөгч 10, Бүс, нас хариуцсан нарийн бичгийн дарга 10, хяналтын хорооны 5 гишүүнийг шинэчлэн баталжээ. Хурлыг эхэнд МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од үг хэлж, илтгэл тавихдаа: “Бид урагшаа харж, үгүйсгэхээс илүү дэмжиж хамтрахад анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байгааг чухалчлан хэлмээр байна. Өөдөө тэмүүл , Зөв нөлөөл, Үнэ цэнэ, Бодит үр дүнд төвлөр, Мэргэжлийн бай, Өрсөлдөхүйц бай, Хамтар, Манлайл гэсэн үгсийг ямагт чухалд тооцож та бүхэнтэйгээ хамтран ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Цар тахлын одоо байгаа нөхцөл байдал болон ойрын ирээдүйн нөхцөл байдал та биднийг улам сэрэмжтэй байж аль болох бага хохирол амсаж, дэлхий нийтийн цар тахлын дараах нийгэм эдийн засгийн шинэ хэв маяг, өөрчлөлтөд нямбай бэлдэж, алсыг харж байхыг алхам тутам сануулан мэдрүүлсээр байна. Монголын залуучуудын холбоо Монголын мянга мянган залуучуудын итгэл үнэмшлийн түүчээ нь байж, манлайллын бамбар нь болж, 21 онд эхэлсэн түүхээ 21-р зуунд баяжуулж, бахдуулж чадна гэдэгт итгэл дүүрэн байна. Монгол залуу хүн дэлхийн залуучуудын алхаанаас хоцрох учиргүй. Энэ алхаанд энд хүрэлцэн ирсэн залуус бүхний тэмүүлэл хүч нэмэх учиртай” хэмээн Тус хурлаар Монголын Залуучуудын Холбооны удирдлагыг эрч хүчтэй олон шилдэг залуусаар сэлбэсэн байна. Холбооны дэд ерөнхийлөгчөөр: О.Батнайрамдал, Д.Ихбаяр, Б.Эрдэнэбат, Л.Батсүрэн , Д.Баярсайхан, Н.Амартүвшин, Т.Сайнжаргал, Э.Аззаяа, Ү.Амарбат, Э.Бат-Учрал Бүс хариуцсан нарийн бичгийн даргаар: - Г.Цоожхүү, Ц.Буджав, М.Балжинням, Б.Батдаваа, Н.Болор-Эрдэнэ Нарийн бичгийн даргаар: - Б.Намуун, З.Ариунтэнгэр, Д.Хулан, Н.Бямбагэрэл, Г.Мөнхбаяр Хариуцлагын Хорооны гишүүнээр: - Э.Хишигбаяр, Н.Мөнхбаясгалан, Э.Болормаа, Х.Энхбат, Б.Ганзориг нарыг тус тус сонгон баталсан тухай МЗХ-ноос мэдээллээ

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?