ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖЭЭ ГЭВЭЛ ТА ҮНЭМШИХ ҮҮ?

2021-10-29  

Нүүрс зарж борлуулдаг төрийн компани ашиггүй ажиллажээ. Гэтэл банкнаас зээл авч, живх борлуулж буй хувийн компани ч алдагдалтай ажиллахыг тэвчдэггүй. Тэгвэл бэлэн нүүрс л борлуулах үүрэгтэй Таван Толгой Түлш компани байгуулагдсан 3 жилийн хугацаанд 370 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зөвхөн ганц Эрдэнэс Таван Толгой компаниас авсан болохыг Уул уурхайн сайд Ёндон ил болгон дэлгэлээ. Хотын иргэдийн хурлын гишүүнээр удирдуулсан Таван толгой түлш компани дампуурсан тул, өртэй нь Эрдэнэс Таван Толгой компанид шилжүүлж орхижээ. МАН-ын бага хурлын гишүүн, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ганбаатар тус байгууллагыг үр ашигтай ажиллуулах талаар чармайн ажиллаагүй болохыг Ёндон сайдын үйлдэл давхар илэрхийллээ. Ашигтай ажиллах эдийн засгийн тооцоо ч үгүй явж ирсэнд дүгнэлт хийж, бизнесийн зарчимд шилжүүлнэ гэж ам гарлаа.

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?