ОХУ, БНХАУ-ЫН ХИЛ ДЭЭР АЧАА ТЭЭВРИЙН МЯНГА ГАРУЙ МАШИН СААТЖЭЭ

2021-10-29  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ, БНХАУ-ын хил залгаа боомтууд дээр ачаа тээврийн түгжрэл үүсээд байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. Түгжрэл саатлын улмаас зөвхөн Забайкальск-Манжуурын шалган нэвтрүүлэх боомт дээр Оросын тээвэрлэгчид өдөрт дунджаар 40 сая рублийн алдагдалтай байгааг ОХУ-ын тээвэр ложистикийн компаниудын төлөөлөл Оросын тээвэрлэгчид өдөрт дунджаар 40 сая рубль.алдагдалтай байгааг тээвэр ложистикийн компаниудын төлөөлөл мэдэгдсэнийг тус улсын “РЖД Партнер.” сайт мэдээлжээ. 

Шалган нэвтрүүлэх боомт дээр түгжрэл үүсч буй нь цар тахлын шинэ давалгааны улмаас БНХАУ-аас тавьсан хорио цээрийн дэглэмийн хязгаарлалттай холбоотой аж. Өөр нэг шалтгаан нь шинэ жилийн баяр ойртож буй холбоотойгоор улирлын чанартай ачаа тээвэр өсөж буйг Хятад дахь Оросын тээврийн зуучлагч оператор компани “ПЭК”-ийн салбарын захирал Алексей Музеев тайлбарлаж байна. Түгжрэл үүсэж буй бас нэг шалтгаан нь шалган нэвтрүүлэхийн чадвар хангалтгүй байна.

Забайкальск дахь олон улсын автомашины хилийн боомтын гаалийн газрын ажилтнууд 21.00-09.00 цагийн хооронд чангатгасан горимд шилжин ажиллаж буйг Алс Дорнодын гаалийн газраас мэдээлсэн юм. Түүнчлэн, 10 дугаар сарын 20-нд Забайкальск захиргаанаас хил дээр хүлээгдэж буй автомашины тоог бууруулах зорилгоор цахим дараалал нэвтрүүлэх саналыг Улсын гаалийн газарт илгээсэн. Үүний зэрэгцээ 2024 он гэхэд хилийн боомтыг сэргээн засварлахаар төлөвлөж байна.

Түгжрэл зөвхөн Забайкальск-Манжуураас гадна Суйфэньхэ болон Полтавка-Дуннинг зэрэг бусад шалган нэвтрүүлэх цэгүүдэд тогтмол гарч байгааг бизнес эрхлэгчид хэлж байна. Одоогийн байдлаар хилийн боомт дээр 1000 гаруй ачааны машин зогсож байгаа бөгөөд тээврийн логистикийн ажилчид өдөрт дунджаар 40 мянган рубль буюу 500 еврог саатлын нөхцөл байдалд зарцуулж байна.  

Хилийн боомт дээрх түгжрэл нь төрөл бүрийн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэхэд хүргэжээ. Орос-Азийн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн холбооноос мэдээлснээр, сүүлийн 3 сард зөвхөн ХАА-н салбарын бараа бүтээгдэхүүнийн үнэ, зардал өнгөрсөн онтой харьцуулахад 20 хувиар өсжээ. Шалтгаан нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт дутмаг бөгөөд тогтмол бус байгаа явдал юм.

Хилийн боомтууд дээр сул зогсож буйгаас ачааны машин өдөрт дунджаар 500 евро буюу 40 мянган рубль зарцуулж буйг “Рустранс-Спедишн” компанийн төлөөлөгч хэлж байна. Ингэснээр жолооч нар хохирол амсаж байна. Цалин, байр, хоол, түлш, ачаа түр хадгалах агуулахад байршуулах зэрэг нэмэлт зардал маш их гарч байна. Забайкальск-Манжуурын шалган нэвтрүүлэх боомтоор гурван 7 хоногт 100 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч чадахгүй байна гэж "Рустранс-Спедишн" ХК-ийн ерөнхий захирал Кондраты Гайкевич мэдэгдэв.

Логистикийн олон талт үйлчилгээт оператор "ПЭК" компани сул зогсолтын алдагдлыг ачааны 1 куб м тутамд 5 ам.доллараар тооцож байна. Жишээ нь, 20 тонн бүхий еврофур дээр 84 куб.м ачаа байна гэж тооцоход алдагдал дунджаар 420 ам.доллар буюу 29.7 мянган рубль болно. Үүний зэрэгцээ, гаалийн хилээр тээвэрлэх барааг тусгайлан хуваарилсан өрөөнд түр хадгалахад өдөрт ойролцоогоор 10 мянга гаруй рубль болж буйг “Шатл-Логистик” компанийн ерөнхий захирал Никита Казаринов хэлэв.

Ачаа тээвэр болон логистикийн компаниудын үүрэг бол хаалганаас хаалганд хүргэх явдал гэдгийг “ПЭК”-ээс онцлон тэмдэглэж буй ч дээрх дүн нь эхний болон сүүлчийн км дэх зогсолт, түр хадгалах агуулахын зардлыг оруулаагүй болно. Эдгээр ангиллын зардал нь хүргэх чиглэл, хугацаа зэргээс хамаарч өөр өөр байдаг. Үүний зэрэгцээ гаалийн хилээр тээвэрлэх барааг тусгайлан зориулалтын өрөөнд түр хадгалах зардал өдөрт ойролцоогоор 10 мянган рубль болдог гэж Н.Казаринов нэмж хэлэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?