Э.ОДБАЯРЫГ СУЛЛАХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

2021-10-29  

Эрх баригчдын алдаатай бодлого, шийдвэрийг эсэргүүцэж, "Nodoublestandart" эсэргүүцлийн арга хэмжээг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан Зон олны намын дарга Э.Одбаярыг энэ сарын 6-ны өдөр хойшлуулашгүй үндэслэлээр баривчлан, 461 дүгээр ангид саатуулсан.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хорих хүсэлтийг шүүх хүлээн авч, "Батлан даалтад байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн байдаг.

Түүний биеийн байдал тун муу байгааг өмгөөлөгч нь удаа дараа мэдэгдэж байсан бол АН-ынхан мөн суллах шаардлагыг тавьж байсан юм.

Тэгвэл түүнийг Ерөнхий шүүгчийн шийдвэрээр суллах шийдвэрийг дөнгөж сая гаргажээ. Ингэхдээ Э.Одбаярыг хилээр гарахыг нь хориглосон байна. Мөн гэрээс гарахыг хориглож, эмнэлэг, цагдаагийн байгууллагаас өөр газарт зорчихгүй байхаар шийдвэрлэжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?