15 НАСТАЙ ОХИН ГАЛТ ТЭРГЭНД ДАЙРУУЛЖ НАС БАРЖЭЭ

2021-10-29  

ЦЕГ-аас 15 настай охин галт тэргэнд дайруулж нас барсан болон хамтран амьдрагчаа хутгалж амь насыг нь хөнөөсөн гэх хэргийн талаар мэдээлэл өглөө.

Мөн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хээрийн сургалт, дадлагатай холбоотой цахим орчинд гарсан ташаа ойлголтын талаар залруулга өглөө.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү " Өчигдөр 23 цагийн үед Чойр-Улаанбаатарын чиглэлийн галт тэргэнд хүн дайруулж нас барсан дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу ТЦА-наас хэрэг болсон газар дээр ажилласан. Сэтгэл судлаачдын үзэж буйгас амиа хорлох үзэгдэл нь тухайн үйл явдалтай хамааралгүй олон сар жилийн турш үргэлжилсэн сэтгэл санааны хямрал байж болзошгүй гэж үзэж байгаа. Хэн нэгэнтэй маргалдаад эсвэл хайр сэтгэлийн асуудлаас болж амиа хорлосон гэж үзвэл учир дутагдалтай. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явж байна" гэв.

Хамтран амьдрагчаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийн талаар "Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нэгэн байрны гадна шөнийн 23:44 цагт гадны халдлагад өртсөн байж болзошгүй хүн хэвтэж байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн бүрэлдэхүүн болон Эрүүгийн цагдаагийн алба хаагчид ажилласан. Хохирогч нь 24 настай Б гэгч гэдгийг тогтоосон.

 

Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулсны дүнд хохирогчтой хамтран амьдарч байсан 35 настай Ч гэгчийг олж тогтоон, саатуулсан. Хэргийн үйлдэх болсон шалтгаан, нөхцөлийг тодруулах ажил хийж байна. Сэжигтэнг саатуулах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээ ирсэн" гэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?