АНУ-ЫН СУРГУУЛИУДАД ХАЛЛОВИНЫ БАЯРТ "SQUID GAME"-ИЙН ХУВЦАС ӨМСӨХИЙГ ХОРИГЛОЖЭЭ

2021-10-29  

Netflix-ийн алдартай шоу энэ жилийн Халловины хувцасны маргааныг өрнүүлж байна.

"Squid Game" нь Netflix-ийн үзэгчдийн дээд амжилтыг эвдэж магадгүй ч Нью-Йоркийн зарим сургуульд Халловины баяраар хэрцгий кинон дээр гардаг хувцсыг ангидаа өмсөхийг хоригложээ.

Зарим сурагчид завсарлагааны үеэр алдартай шоуны тоглоомуудыг дуурайж байгааг сургуулийн удирдлагууд анзаарсны дараа  ийнхүү шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрсэн гэжээ. Мөн бага сургуулийн захиргаа эцэг эхчүүд рүү цахим шуудан илгээж, хувцасны зөвлөмжийн талаар мэдээлэл хүргүүлжээ.  Тэд "Squid game"-ээс сэдэвлэсэн Халловины хувцастай ирсэн хүүхдийг сургууль руу оруулахгүй гэдгийг уламжилжээ.

Файетвилл-Манлиус сургуулийн удирдлага "Халловины баяраар энэхүү кинотой холбогдолтой хувцас өмсөх нь хүчирхийллийн шинжтэй мессеж агуулж байгаа тул сурагчид ийм хувцастай сургуульдаа ирэх нь зохисгүй гэдгийг эцэг эхчүүдэд ойлгуулахыг хүссэн" гэжээ.  

"Squid Game" олон ангит кино нь Netflix-ийн хамгийн их үзэлттэй контент болоод байгаа ба 16+ насныхан үзэх боломжтой, агуулга нь хүчирхийллийн шинжтэй юм.

Эх сурвалж: Today

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?