ЦАГААН ХАД СУУРИНГИЙН ЖОЛООЧ НАР ТУСГААРЛАЛТЫН ХЭЛБЭРИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

2021-11-01  

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөлд зохион байгуулаад 3 сар болж байгаа юм.Үүнтэй холбоотойгоор Цагаан хад хилийн боомтоор нүүрс тээвэрлэлт хийж байгаа жолооч нарыгдунджаар 30-40 жолоочийгнэг бүлэг болгож тусгаарлалтад оруулдаг.Тэрхүү тусгаарлалтын нэг жолооч эерэг гарсан тохиолдолд бусад бүх жолооч тээвэрлэлт хийх боломжгүй болж дахин тусгааралтад ордог. Тусгаарлалтын энэ үйл ажиллагаанаас болж 3 сарын турш огт тээвэрлэлт хийж чадаагүй жолооч нар эсэргүүцлээ илэрхийлсээр Сүхбаатарын талбайд тээврийн жолооч нар ачааны машинаа байрлуулсан бол бусад нь Цагаан хад хилийн боомт дээрбослого гаргасан. Энэ байдлаас болж зарим тээврийн жолооч нар нүүрс тээвэрлэхийн төрийн албан хаагчдад хахууль өгөх болсон. Мөн халдвар авсан жолооч нар өвчнөө нууж тусгаарлалтад орсон зэрэг олон ноцтой асуудлууд илэрсэн.

·         Ярилцлага: (Ө.Пүрэвхүү, Нүүрс тээврийн жолооч)

Манай бүлгээс 2 хүн Монголын хил дээр шинжилгээний хариу эерэг гарсан. Тэр 2 хүнийг хот руу шууд явуулсан. Үлдсэн хүмүүсийг Цагаан хад суурингаас гаргаж, дахиад 28 хоногийн хугацаатай тусгаарлалтад оруулж байгаа. Тусгаарлалтад 2 сар гаран цалин хөлсгүй хоригдсон хүмүүс дахиад 28 хоног тэнд байж чадах уу? Үндсэндээ 3 сар ажилгүй байна гэсэн үг биз дээ. Бид ардаа амьдралтай хүмүүс. Боломжгүй шүү дээ. Тусгаарлалтыг хийж болно. Гэхдээ ингэж олон хоног хугацааг хэт удаанаар хийж болохгүй. Зөв хийх хэрэгтэй. Бид тэнд бараг шоронд хоригдсонтой адилхан нөхцөлд байгаа. Ингэж хүний эрхийг зөрчиж болохгүй.

·         Ярилцлага: (Н.Ялагдашгүй, Тээвэрчдийн холбооны тэргүүн)
“Энэ шаардлагын хүрээнд нэгдүгээрт Гашуун Сухайт боомтод Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авилгалтай тэмцэх газар гээд нэр бүхий байгууллагын хамтарсан ажлын хэсэг очиж ажиллаж байгаа гэсэн. Тэд холбогдох албан тушаалтнуудыг авилга, хээл хахуулийн хэргийг шалгаж байгаа. Үүнийг үр дүн гэж хэлэхэд хэцүү. Хоёрдугаарт Боомтын зөвлөл Бөмблөгийн хуваарийг ил тод шилэн болгож эхэлж байгаа гэсэн. Жолооч нарын wechat дээр шинээр бөмблөгийн хуваарь гаргаж тавьсан байсан. Үүнээс өөр дорвитой өөрчлөлт одоогоор алга байна.”
·         Ярилцлага: (П.Баярхүү, “Баян зам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга)

Цагаан хад хилийн боомт дээр байгаа тээвэрчид 3 сарын хугацаанд нэг ч тээвэр хийгээгүй байгаа. Байнгын шинжилгээ эерэг гарч тусгаарлах байранд төлсөн асар их мөнгөөр компаниуд нь хохирч байгаа. Бөмбөлөг рүү орохын тулд жолооч нар авлага хээл хахууль өгөхөөс өөр аргагүй болсон. Үүнийгээ төрийн албан хаагчид өөр хоорондоо ярилцсанаа ил тодоор зарласан. Үүнийг нь бид илрүүлсэн. Төр тэдэнд хариуцлагаа тооцохгүй байна. Урьд шөнө 3 сар хүлээж тэвчээр нь алдсан бөмбөлгийн жолооч нар хил дээр шаардлага хүргүүлж бослого гаргасан. Шөнөөс эхэлж цагдаа нартай мөргөлдсөн. Төр арга хэмжээ авахгүй байсаар байгаад11 цаг хүргэсэн. Одоо цагдаа жолооч нар хоорондоо зодолдоод эхэлсэн байгаа.

·         Ярилцлага: (С.Мөнхбаяр, Нүүрс тээврийн жолооч)
“Би тусгаарлалтад орохынхоо өмнөх өдөр PCR шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан. Тэр өдрөө 40 гаруй жолоочтой хамттусгаарлалтад орсон. Тусгаарлалтад 7 хоносны дараа биднээс шинжилгээ авахад би бас л сөрөг гарсан. Харин хамт байсан 40 гаруй хүнээс нэг өрөөний 4 хүн эерэг гарсан. Гэтэл анх бүгд сөрөг байсан тэр хүмүүс хаанаас халдвар авчихсан юм бол гэж  жолооч нар хоорондоо ярилцаад олж мэдсэн. Тэгсэн нэг жолооч нь “би ковид-19 тусаад“өвдөөд эрүүл болсон” гэсэн бичгээ аваад, эмээ ууж байсан” гэж мэдэгдсэн. Харин тэр яаж бөмбөлөгт орж ирсэн бэ? гэхээр PCR авч байгаа газрууд пасспорт, хүний нэртэй нь тулгаж харахгүйгээр шинжилгээ авдаг. Тийм учраас тэр жолооч эрүүл хүнийг өөрийнхөө өмнөөс шинжилгээнд оруулж “сөрөг”хариу аваад тусгаарлалтад очиж өвчнөө тарааж байсан. Манай бөмбөлөг дараагийн 7 хоногт дахиад 10 аад хүн эерэг гарсан. Энэ бол нэг ёсондоо гэмт хэрэг”.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?