МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР , РИО ТИНТО ХОЁР БОЛ ХАМТРАГЧИД ГЭНЭЭ..

2021-11-01  

-Монгол улсын Засгийн газар болон “РиоТинто” нар бол хамтрагчид. Тиймээс бид Монгол эх оронд минь болж байгаа зүйлс, илэрхийлж байгаа байр суурь, дуу хоолойг сонсож ажиллах зайлшгүй шаардлагатай. Энэ утгаараа би хөндөгдөж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд эх орон, ажиллаж байгаа компани хоорондоо нэгдмэл байр сууринд хүргэхийн тулд хичээн ажиллаж байна. Үүнд мэдээж хугацаа орно, гэвч хамгийн чухал нь бид сайтар сонсож, хүндэтгэлтэй хандан ажиллах ёстой гэж 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр , Рио Тинто” группээс хөрөнгө оруулагчдадаа зориулан жил бүр зохион байгуулдаг семинарын үеэр “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд хэлжээ. Тэрбээр Монголын Засгийн Газар болон Рио Тинто компани бол хамтрагчид гэж хэлсэн нь хамгаас анхаарал татлаа. С.Баяр, Ч.Сайханбилэг, Сү.Батболд, Эрдэнэбат, Хүрэлсүх гээд үе үеийн ерөнхий сайд нар тэдний хамтрагчид байж таарлаа. Оюун-Эрдэнэ ч удахгүй хамтрагч болох бололтой. Ийм учраас Монголчууд алдаж, жилээс жилд өр нь нэмэгдэж, баялаг нь нимгэрч буй аж. Рио Тинто компани дэлхий дээрх зэсийн гол тоглогч болохоор зүтгэж байна.Тэд зэсийн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмж, 1 сая 200 тонн зэс боловсруулах зорилго тавьснаас гуравны нэг буюу 400 сая тонн зэсийг зөвхөн ганц Оюутолгойгоос авахаар төлөвлөж буйгаа ч Лондонд болсон семинарын үеэр Болд дэлгэсэн байна. Тэр Оюутолгойг маш их арвин баялагтай гэж нэг ч үг хэлсэнгүй. Харин Оюутолгойд оруулсан Рио Тинтогийн хөрөнгө оруулалт бол маш том хэмжээнийх гэж Рио Тинтог өргөхөө мартсангүй.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?