ЦЭНХЭР ҮСТ" ЦЭРЭНД ДОРОМЖУУЛСАН ХҮМҮҮС НЭГДЭЖ, ЦАГДААД..

2021-11-03  

 -Цэнхэр үст" Цэрэнгийн доромжлол хэрээс хэтэрлээ. Намайг хулгайч, дээрэмчин, хүчиндэгч, бэлгийн гаж донтон, талийгч бэр Байгалмаагаасаа эхлээд хориод эмэгтэйн нууц амраг, хөгшин авгай нарт биеэ үнэлэгч, хулгайн мөнгөөрөө Ланд- 200 -г гутал шиг сольж унадаг, 240м квадрат талбай бүхий тансаг хаусанд амьдардаг залилан хийгч, луйварчин, хараал хийдэг бөө гэж олонтаа доромжиллоо. Монгол Улсын харцага Ганхуяг би өөрийн нэрээ, эцэг өвгөд удмын алдараа, бөхийн нэр цолоо өндөрт өргөж явахыг хичээж хулгай, дээрэм, хүчин, залилангийн гэмт хэргүүд болон биеэ үнэлж садар самуун асуудалд хэзээ ч холбогдож байгаагүй. Шалгуулж ч байгаагүй. Мөн бөө болж бөөлж үзээгүй, өнөөдрийг хүртэл хүнээс мөнгө зээлээд нэг долоо хоног ч зугтааж үзээгүй яваагаа өөрийн биеэр батлаж байна. Залуу цагтаа бусадтай гар зөрүүлэх, зодоон цохионы хэргээр шалгуулж байснаа харин нуухгүй. Тиймээс нэр төрөө сэргээлгэх зорилгоор "цэнхэр үст" Цэрэнг Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Сар гарны хугацаа өнгөрлөө. Тэсвэр алдаад өнөөдөр олон нийтэд хандаж байна. Цэнхэр толгойтын өдөр бүр шахуу хийдэг лайванд, оролцсон төлбөртэй нэвтрүүлгүүдэд нь элдэв бусармаг муухайгаар хэлүүлж гүтгүүлж доромжлуулаагүй монгол хүн үлдэхээ болих нь. Тиймээс энэ бүх гүтгэлэг, доромжлолыг таслан зогсоохын тулд Монголын алдарт луйварчин шорончин “Зөөлөн Эх”-н тодотголтой Баатарын Цэрэндэжидийн захиалга дарамтаар бусдыг гүтгэдэг Шүгэл үлээгч Цэрэн биш худал гүтгэгч Э.Цэрэндолгорт гүтгүүлж доромжлуулж нэр төр, бизнесээрээ хохирч байгаа олон хүмүүс хийсэн лайвнаас нь өөрийхөө тухай ярьж гүтгэсэн хэсгүүдийг хуулбарлан авч ЭЦГ-т өргөдлөө өгч миний хамт нэр төрөө сэргээлгэхийг уриалж байна гэж Улсын харцага, Босоо Хөх Монгол ТББ-ын тэргүүн Ганхуяг постоллоо.


 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?