КОЙНЫ ҮЙЛЧИЛГЭЭНД САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХЯНАЛТ ТАВИХААР БОЛЖЭЭ

2021-11-03  

Монгол улсад өнөөдрийн байдлаар 5 төрлийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын платформ ажиллаж, энэ платформ дээр 7 төрлийн койн арилжаалагдаж, .2021 оны эхний хагас жилийн байдлаар 2 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн дүн гарчээ. Биткойны талаар Монголын төр, "Иргэд өөрсдөө шийдвэр гаргаад энэ койныг авч буй. Эрсдэлээ өөрсдөө л үүрч хариуцах ёстой. Иргэд оруулсан мөнгөө алдвал биткойны компани ч, төр ч хариуцлага хүлээхгүй" гэдэг дээр биткойнчууд ч, Монголын төр ч санал нэгджээ. Тухайлбал, зээл авч, байраа барьцаалж биткойн авахыг зөвлөөгүй гэж Ард койны үүсгэн байгуулагч Ганхуяг удаа дараа мэдээлсэн. Одоогоор, дэлхийн 84 улс энэхүү виртуал хөрөнгийг албан ёсоор хуульчилсан. Хуульчлахдаа зохицуулалттай болгосон. Тэгвэл Монгол улсын төр энэ оны сүүлчээс л биткойнд анхаарал хандуулж, Монголд энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч 5 компани, цаашид шинээр нэмэгдэх дээрх төрлийн үйлчилгээ эрхлэх байгууллагуудад тавих шаардлагыг маш тодорхой болгох, СЗХ бүртгэж хяналт тавихаар зэхэж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?