Төрийн албан хаагчид ард иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх үүрэгтэй. Нөхцөл байдал нь хүндэрсэн Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкнаас Монголын төр байршуулсан 114 тэрбум төгрөгөө авч чадахгүй байна. УИХ-ын төсвийн байнгын хорооны даргын хувьд, 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн баримтанд тулгуурлан ингэж хэлж байна. Намайг ингэж хэллээ гээд АЛНА, ХЯДНА гэдэг эзэд нь яршиг л байна гэж УИХ-ын гишүүн Хүрэлбаатар Товч.мн сайтад мэдээлэл өгсөн байна. Би Сангийн сайд байхдаа Хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкинд төрийн мөнгө байршуулахыг хориглосон. Дээрх 114 тэрбум тэрбум төгрөгийг 3 жилийн өмнөөс авах буцаан гээд чадахгүй байна гэж тэр нэмж хэллээ. Банкны мэдээлэл бол нууцад хамаардаг гэж би боддог. Төсвийн байнгын хорооны дарга тэр тусмаа ингэж мэдээлж, Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкийг доргиох нь хэр зөв үйлдэл болохыг Монгол банкны удирдлагууд тогтоох байх гэж найдья. Банкаар тоглох нь, галаар наадахтай ижил осолтой тоглоом гэж үздэг. Эр хүмүүс муудаж болох. Гэхдээ бизнесийг нь сүйрүүлэх алхам хийж буй нь ёс зүйтэй үйлдэл мөн үү ? гэдэгт гайхашрана.
Тоймч Ц.ЭНХБАТ