А24:ХОТЖУУЛАХ ТӨСӨЛ ТАЙЛАНДЫН ЧАЧЕОНГСАО МУЖИЙН ТАРИАЛАНЧДИЙН СЭТГЭЛИЙГ ЗОВООЖ БАЙНА

2021-11-09  

Тайландын зүүн хэсгийн 72.75 хувийг Чачеонгсао мужийн хөдөө аж ахуй бүрдүүлдэг. Үүний ихэнх хувийг будааны тариалан эзэлдэг ба дотоод болон гадаадын хэрэгцээг хангадаг байна.

Учир нь байрлал зүйн хувьд нам дор хур хундас ихтэй газар юм. Чачеонгсао мужид олон төрөл зүйлийн  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд ургадаг. Үүнээс дурдвал будаа, манго жимс, загас, өндөг, гахай гэх мэт үнэ цэнэтэй аж ахуйн  бүтээгдэхүүн болон хоол хүнс энэ газарт бий.

Гэвч энэ газар хот, гудамж, барилгуууд болон бусад төрлийн үйлдвэр бариж, босгох Eastern Economic Corridor (EEC) гэх Тайландын засгийн газарын том төслөөс болж олон тариаланчид газар болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүддээ гарч байгаа сөрөг нөлөөнд маш их санаа зовьнож байна. Тариаланчид хэлэхдээ хөдөө аж ахуйн үйлвэрлэлийн гол амин сүнс болох  усны ундаргын еко систем адагдаж байгаад түгшиж байна.

  • Ярилцлага: Сомнук Жонгмивасин

Банг Паконг мөрөн бол цэвэр, бохир, тэнгисийн гэсэн 3 төрлийн эко систем бүхий усны ундрагаас бүрэлддэг. Зүүн өмнөд Азийн бүс нутгийнхан энэ талаар их сайн мэднэ. Мөн түүнчлэн Банг Паконг тэнгисийн адагт байрлах фермийн хавч болон том дунгийн өндөгнүүд Банг Паконг мөрөний тусламжтайгаар тархдаг байна. Хөдөө аж ахуйн салбарт 100 куб метр усыг өдөрт хэрэглэдэг. Харин машин үйлдвэрлэлийн салбарт 70-80 куб метр усыг өдөрт хэрэглэдэг байна. Гэтэл 2017 онд Eastern Economic Corridor (EEC) төсөлд 2419 куб метр усыг ашиглана гэсэн тоцоолол гаргаад байгаа юм.Хөдөө аж ахуйн салбар усны хэрэглээ маш их байдаг. Жишээ нь Машины үйлвэрлэл ойролцоого 70-80 куб метр ус ашигладаг. Гэтэл Eastern Economic Corridor (EEC) төслийн хүр байна.

  • Ярилцлага: Тавич Покроб

Сэтгүүлч миний бие судалгаа хийх явцдаа Үндэсний усны нөөцын газраас энэ судалгааг дахин лавлаж асуухад дээрх тооцоолол буруу байсан юм. Энэ их усны хэрэглээ нь Тайланд улсын усны нөөцийг багасгаж ган гачигт хүртэл хүргэх аюултай байна.

Бид засгын газартай холбогдон дээрх усны хэрэглээний талаарх сүүлийн үеийн мэдээллийг авах гэсэн боловч тэдэнд тодорхой хангалттай мэдээлэл байсангүй. Гэхдээ бидний зүгээс жижигч гэсэн нөлөө үзүүлсэн гэж итгэж байна.

  • Ярилцлага: Сараюут Сонракса

Энэ бүс нутаг Тайландын хамгийн сайхан будаа ургадаг газар.  Харин энэ төсөл түрэмгийлэн орж ирснээр тариаланчдын ахуй амьдрал болон тариаланд томоохон нөлөө үзүүлж байна. Иимээс энэ сайхан газраа хайрлаж хамгаамж нөхөн сэргээх хүсэлтэй байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?