ГЕРМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ХЯЗГААРЛАЛТЫН ЧАНГАТГАЖ БАЙНА

2021-11-11  

 Коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Германы зарим мужид хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж байна, гэхдээ голчлон вакцинд хамрагдаагүй хүмүүст чангатгаж байна.

Тухайлбал, Бавари мужид “гамшгийн байдал” дахин зарлаж байгаа бол Берлинд вакцин хийлгээгүй хүмүүсийн эрхийг ихээхэн хязгаарлаж байна.

Берлиний Сенат лхагва гарагт “2G” журмын хэрэгжих хүрээг өргөжүүлэх шийдвэр гаргажээ. “2G” журам гэдэг нь зоогийн газар, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын байгууллагууд зэрэг олон нийтийн газрууд зөвхөн вакцин хийлгэсэн болон сүүлийн зургаан сарын хугацаанд халдвар аваад эдгэрсэн хүмүүст үйлчлэх журам юм. Эдгээр хүмүүс мөн ил задгай талбайд 2000 гаруй оролцогчтой үйл ажиллагаанд оролцох боломжтой.

Шинэ хязгаарлалт жижиглэн худалдааны байгууллагуудад хамаарахгүй байна.

18 нас хүрээгүй болон хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцин хийлгэх боломжгүй хүмүүсийг “2G” журмаас чөлөөлжээ.

Журмын хэрэгжих хүрээг ирэх даваа гаргаас өргөжүүлж эхлэх аж.

Үүнээс гадна, компаниудад ажилчдынхаа 50 хувийг гэрээс нь ажиллуулахыг зөвлөнө. Хэрэв заавал ирэх шаардлагатай бол ажил олгогчид ажилчдаа долоо хоногт хоёр удаа коронавирусний шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах ёстой гэж шийдвэрт дурджээ.

Асрамжийн газар, эмнэлгүүдийн ажилтнуудын шинжилгээ өгөх давтамжийг мөн нэмэгдүүлсэн байна.

Роберт Кохын хүрээлэнгээс мэдээлснээр, сүүлийн 24 цагт Германд коронавирусний халдварын 50 196 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад халдвар авсан нийт хүний тоо 4 894 250 болсон байна. Сүүлийн 24 цагт 235 хүн халдвараар нас барж, нас баралтын нийт тохиолдлын тоо 97 198-д хүрчээ.

 

Эх сурвалж: БЕРЛИН. /DW/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?