"АЭРОФЛОТ" ЕХ-НЫ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНД ӨРТӨЖ МАГАДГҮЙ БАЙНА

2021-11-11  

Польш-Беларусийн хил дээр үүссэн нөхцөл байдлын улмаас Оросын агаарын тээврийн “Аэрофлот” компанийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг Европын Холбоо /ЕХ/ хэлэлцэж байна гэж “Bloomberg” агентлаг ЕХ-ны нэрээ нууцалсан албан тушаалтны мэдээллээс эш татан уламжлав.

Тус агентлагийн мэдээлж буйгаар, 12 дугаар сарын эхээр авч магадгүй хориг арга хэмжээнд "Аэрофлот"-оос гадна, Туркийн агаарын тээврийн “Turkish Airlines” компани өртөж магадгүй байна. Эдгээр компаниуд Ойрхи Дорнодын орнуудаас Минск руу цагаачдыг тээвэрлэж, улмаар цагаачид Польшийн хилээр гарахыг оролдож байна гэж ЕХ үзэж байгаа аж.

Хориг арга хэмжээ авах эцсийн шийдвэр одоогоор гараагүй байна.

Лхагва гарагт Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Цагаан ордонд хэлэлцээ хийснийхээ дараа ЕХ болон АНУ Беларусьт авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгджээ.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?