ЭНТОНИ БЛИНКЕН АФРИКИЙН ОРНУУДАД АЙЛЧИЛНА

2021-11-12  

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сарын 15-20-нд Кени, Нигери болон Сенегал улсад айлчилна гэж тус улсын Төрийн департамент пүрэв гарагт мэдээлжээ.

Энэхүү айлчлал нь “Африкийн түншүүдтэй хийж буй харилцаа гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй болохыг онцлон харуулна” гэж АНУ-ын гадаад бодлогын байгууллага мэдэгдсэн байна.

Энтони Блинкен айлчлалынхаа үеэр "цар тахлыг зогсоож, дэлхийн эдийн засгийг илүү хүртээмжтэй сэргээх, уур амьсгалын хямралтай тэмцэх, ардчиллыг эрүүлжүүлэх, энх тайван, аюулгүй байдлыг дэмжих" зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?